fbpx Тав дахь олимпийн эрхээ авсан Б.Сэр-Од
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/05/27
Унших
2 минут 28 секунд

Тав дахь олимпийн эрхээ авсан Б.Сэр-Од

“Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаа “Хүч” спорт хорооны тамирчин хөнгөн атлетикийн Б.Сэр-Одыг онцолж байна.

40 настай, Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнгөн атлетикийн тамирчдаас олимпод оролцох хамгийн анхны эрх авч байсан марафонч Б.Сэр-Од “Токио 2020” олон улсын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.

Түүний хувьд ийнхүү тав дахь удаагаа олимпод хурд, хүчээ үзэх боломжтой болж байгаа юм. Японы Lake biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж, тэрбээр 33 дугаар байранд орсноор ийнхүү олимпийн эрхээ авсан юм.

Бат-Очирын СЭР-ОД

1981 оны аравдугаар сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн.

1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн.

"Хүч ” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер.

Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн.

Дархан хотын уугуул, гэргий О.Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан.

2008 он хоёрдугаар сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож 2 цаг 20 мин 23 секундын амжилтаар мөнгөн медаль авсан.

Хөнгөн атлетикийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 2003, 2005, 2007, 2009, 2011 онд оролцож байсан. Үүнээс 2009 оны Герман улсын Берлин хотноо зохиосон дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд 29 дүгээр байр эзэлсэн. 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиосон дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд 20 дугаар байр эзэлсэн.

2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлсэн.

Берлинд X байранд орсон.

2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлсэн.

Б.Сэр-Од нь Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхы олимпод оролцох эрх авсан анхны тамирчин.

“Токио-2020” олимпийн наадамд эхний 20-д уралдах зорилготой.

Б.Намуунтамир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20,000 орон сууц барьж, ашиглалтад оруулна
Улаанбаатарт 625, орон нутагт 28 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Чимгэ

    Баяр хүргэе

Шинэ мэдээ