Энэ асуултыг их олон хүн асуудаг. Олон ч хүн зөв хариултыг нь мэдэхгүй эргэлздэг. Тэгвэл хариулт нь ҮГҮЙ. Үйсэн бөглөөтэй дарс л сайн дарс гэж ойлгож болохгүй. Аливаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, төвөггүй байх нь чухал. Тиймээс ч дарс үйлдвэрлэгчид үйсэн бөглөөг эргэдэг бөглөөгөөр орлуулж ашиглах болсон. Харин энэ нь дарсны чанарт огтхон ч нөлөө үзүүлдэггүйгээс гадна байгальд хор хөнөөл багатай юм. Та хэрвээ сайн ажиглавал маш олон чанартай дарснууд эргэдэг бөглөөгөөр бөглөгдсөн байгааг анзаарах болно. Жишээ нь, 1853 оноос эхлэн одоог хүртэд үйлдвэрлэгдэж буй Австралийн шилдэг дарс болох Hardys брэндийн бүх дарснууд нь эргэдэг бөглөөтэй. Мэдээж эргэдэг бөглөө нь задалж хэрэглэх болон хадгалахад илүү амар хялбар байх болно. Тиймээс бөглөөгөөр нь дарсны чанарыг тодорхойлох нь төөрөгдөл юм шүү.
Эргэдэг бөглөөтэй WINE муу юу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.