fbpx СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны 4 хүүхэд усанд осолджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/05/21
Унших
1 минут 59 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны 4 хүүхэд усанд осолджээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсан байна. Үүний 4 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр буюу 5 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, Сөгнөгөр зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Алтай нурууны Ховд, Булган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, олон жилийн дундажийг 25-135 см, Хариг, Түргэн голууд үерийн түвшинг 15-80 см, Халх Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байгаа юм.

Өнөөдөр Туул гол Лүн сум орчимд усны түвшин 60 орчим см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
БАЙРШИЛ: Өнөөдөр суурин 55, явуулын 29 цэгт иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ