fbpx "Оюу толгой" ХХК ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ ЗӨРЧЛИЙН 377.1 тэрбумаа "Буцааж авна" гэж шүүхджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Хэзээ
2021/05/20
Унших
1 минут 45 секунд

“Оюу толгой“ ХХК ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ ЗӨРЧЛИЙН 377.1 тэрбумаа “Буцааж авна“ гэж шүүхджээ

Монголын талаас ногдуулсан татварыг төлөхгүй хэмээн "Оюу толгой" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, Монголын татварын албанаас Оюу толгой ХХК -ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны нэгдүгээр сард 25 төрлийн зөрчилд 377,1 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулаад байсан юм. Харин "Оюу толгой" ХХК дээрхи 25 зөрчлөөс 7 зөрчлийг эс зөвшөөрөн Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зарим төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, тухайн зөрчилд холбогдох торгууль, алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлд хамруулах тухай” хуулийн үйлчлэлд хамааруулах хүсэлт гаргасан байна.

Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр болж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Оюутолгойд ХХК 2020 онд хийгдсэн хяналт шалгалтаар ногдуулсан 649,4 тэрбум төгрөг болон дээрхи актад холбогдох 377,1 тэрбум төгрөг, нийт 1 их наяд төгрөгийг 2020 оны нэгдүгээр улиралд төлж барагдуулаад байсныг, ковидын үед иргэдийн орлогыг дэмижх зорилгоор бүх иргэдэд тараасан билээ. Ийнхүү 2018 оны татварын актад хамаарах анхан шатны шүүх хурлын шийдвэр татварын албаны талд гарснаар 377, 1 тэрбум төгрөг төсвийн орлого хэвээр үлдэхээр болж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Н.ТҮВШИНБАЯРЫГ СУЛЛАЖ, ХИЛЭЭР НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Өлзий

    Оюу толгой давхичихсан ард түмэнд нь хувь өгөх нь зөв харин дарга нарыг хахуульдаж авчихаад ингэж даварч болохгүй хажуунаас МОНГОЛЧУУД ДАВХАР ОЛБОРОЛТ ХИЙХ НЬ ЗӨВ УХАХ Л ХЭРЭГТЭЙ

Шинэ мэдээ