fbpx ХУУЛЬЧ: Капитал банкны 230 тэрбумын эзэн холбогдогч тодорхой, маргаангүй асуудал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/20
Унших
1 минут 13 секунд

ХУУЛЬЧ: Капитал банкны 230 тэрбумын эзэн холбогдогч тодорхой, маргаангүй асуудал

Капитал банк дампуурч Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг улс авч чадахгүй хэмжээнд хүрсэн билээ. Банкны эрх хүлээн авагч хохирол барагдуулах арга хэмжээг авч байгаа гэвч хоёр жилийн нүүрийг үзээд байна.

Хамгийн сүүлд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Шүүхээр шийдвэрлэгдээгүй, процесс үргэлжилж байгаа учраас хохирол төлүүлэх үйл явц хүндрэлтэй байна. Одоогоор 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна" гэсэн юм.

Тэгвэл энэ асуудал дээр хуульчид нэгдэж хууль зүйн өмгөөлөл үзүүлэхээр байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Хуульч н.Батхүү "Капитил банк дампуураад 2 жил өнгөрлөө. Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 230 тэрбум төгрөг бараа сураггүй. Эзэн холбогдогч нь тодорхой, маргаангүй асуудал ингэж удаашраад байгааг ойлгохгүй байна. Хүн хүч дутаад байвал манай хорооны хуульчид үнэ төлбөргүй ажиллаад өгье" хэмээн цахим сүлжээнд илэрхийлжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Прокуророос Н.Түвшинбаярыг хорих хугацааг сунгах санал дахин гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ