fbpx НДШ-ийг орлоготой нь уялдуулж тогтоох боломжтой юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

НДШ-ийг орлоготой нь уялдуулж тогтоох боломжтой юу?

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн.

Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Ингэснээр төсвийн ачаалал нэмэгдэх болоод байгаа юм. Хэрэв хоёр хувийг нэмж төлөхгүй гэвэл төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийсэн. Мөн Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлого 176 тэрбум төгрөгөөр буурна гэв.

Сүүлийн хэдэн жилд НДШ-ийн хувийг их бага хэмжээгээр хасч нэмэгдүүлсэн хэдий ч ажилтны цалин,орлого тэр хэрээр нэмэгдэж нийгмийн даатгалын сангийн мөнгө өссөн үү гэвэл үгүй. Түүнчлэн энэ удаа хоёр хувиар нэмэгдүүлэх хуулийг буцааснаар даатгуулагчийн орлого өсч аж ахуйн нэгжид очих дарамт багасна гэж байгаа ч алсдаа НДШ-ийн тогтолцоог өөрчлөхгүйгээр удаан явахгүй нь ойлгомжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, хуулийг өөрчилж ажилтан буюу даатгуулагчид НДШ төлөх хэд хэдэн хувилбарын сонголт өгөхгүйгээр ирээдүйд тэтгэврийн даатгалын санд мөнгөө төвлөрүүлэх иргэдийн итгэл буурахыг статистик тоон мэдээлэл харуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийн хувь хэмжээг тогтоох тухай саналыг зарим төрийн бус байгууллага гаргасан байдаг. Яагаад ийм санал гаргасан шалтгаанаа орлого бага жижиг аж ахуйн нэгжүүдийн НДШ төлөлтийн өр хэдэн жилээрээ төлөгдөөгүй НДЕГ-т өр үүсдэгтэй холбоотой гэж тайлбарладаг. Цар тахлын энэ хүнд үед өр хэд дахин өсөөд буй аж. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлоготой уялдуулан НДШ-ийг тогтоох тухай санал гарчээ. Энэ хэр оновчтой санал вэ гэдэгт эдийн засагч, судлаач, шинжээчдийн байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Д.Лхагважав: Хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулах сэдлийг төрүүлэх хэрэгтэй

-Манай улсын нэгдсэн төсвийн орлогын хоёр их наяд төгрөгийг 1.2 сая иргэний НДШ нэртэй таван төрлийн даатгалаар бүрдүүлдэг бол есөн их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлдэг. Харин даатгалаар цуглуулсан мөнгөө буцаагаад зарцуулахдаа хуучин социалист нийгмийн хоцрогдсон системээр явуулдаг. 2015 онд НДШ-ийн тогтолцоог өөрчлөхдөө энэ таван төрлийн даатгалын үүрэг, мөн чанарт өөрчлөлт ороогүй. Тодруулбал, ажилгүйдлийн даатгалд 2020 онд 40 тэрбум төгрөг цугларсан байхад хөл хорионд гурван сар байхад 770 мянган ажилтан ажилгүйдлийн тэтгэмжээ буцаан авч чадаагүй. Төсвийн 200 мянган ажилтан 50 хувийн хагас цалингаа авсан. Тэгэхээр энэ мөнгө зориулалтаараа ашиглагдаагүй гэсэн үг. Үүнтэй адил бусад дөрвөн төрлийн даатгал мөн зориулалтаараа зарцуулагдахгүй байна. Үе үеийн салбарын сайдууд энэ мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй тоглоом болгосоор ирсэн. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг. Тэгэхээр одоогийн тогтолцоогоор бол компаниуд хөдөлмөрийн зах зээл рүү их мөнгө хийх сэдэл төрөхгүй байна. Хоёр их наяд төгрөгийг яагаад нэмэгдүүлж болохгүй гэж. 2007 онд ажил олгогч 10 хувь, ажилтан есөн хувь нийт 19 хувиар төлж байхад энэ сан руу хийх мөнгө нэмэгдэж байсан. Одоо ажил олгогч ажилтан хоёр нийлээд 23-26 хувиар төлөх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болоод байгаа юм. Сая цар тахлаас шалтгаалж сангийн бүрдүүлэлт нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна. Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ үед Монголбанкнаас нэг их наяд төгрөг барьцаалж аваад зургаан сарын дараа иргэдийн цалингаас нь НДШ-ээр буцаагаад төлж болох байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгөнөөсөө хөрөнгө босгох боломж байсан ч ашиглаагүй. Даатгалын мөнгийг өсгөх хөшүүрэг хийгээгүй. Ингэснээр одоо төсөвт дарамт үүсэхээр байна.

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ:Татварын багц хуулийн хүрээнд судлагдаж байсан

- Гол асуудал нь НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвөлж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм. Тэгэхээр одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох тухайд би дэмжихгүй. Мэдээж компаниуд орлогоо нууж ажилтныхаа цалинг нэмэхгүй байх сөрөг нөлөөлөл үүснэ. 2005-2006 онд Татварын багц хуулийн хүрээнд ажлын хэсэгт ажиллаж байхад мөн орлоготой нь уялдуулж тогтоох тухай судлагдаж байсан. Гэхдээ тухайн үед дэмжигдээгүй. Орлого,борлуулалт багатай аж ахуйн нэгж болох шинжлэх ухааны, оюуны хөдөлмөр голчилдог байгууллагуудад хөнгөлттэй байх зохицуулалт хийж болох ч тийм ч оновчтой хувилбар биш. Мэдээж компани байгуулсан л бол зах зээлийн жамаараа орлого олох хүн цалинжуулах нь тодорхой. Хэрэв орлого олох бизнес хийж чадахгүй бол тэгээд зах зээлээс шахагдах жамтай. Бүгд тэгш шударга зарчим дээр л хууль үйлчилнэ шүү дээ.

Эдийн засагч Ц.Лут-Очир: Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана

- Орлоготой нь уялдуулж НДШ-ийг тогтоох нь боломжгүй зүйл. Хууль бүгдэд тэгш үйлчлэх зарчим алдагдана. Хүн том жижиг газарт ажиллах нь ялгаагүй ижил нийгмийн НДШ төлөх ёстой. Том нь илүү төлөх бол жижиг аж ахуйн нэгж дээр бүртгүүлэх, хуулийн цоорхой руу явах зам нээгдэнэ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зарчимд харшилна. Орлого бага олдог гээд шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбараа тодорхойлох ч хэцүү. Багш, эмч цагдаа гээд соён гэгээрүүлэх салбарт орвол систем зардлаа дийлэхгүй. Угаасаа НДШ төлөлтийн тогтолцоогоо өөрчилж Тэтгэврийн сангийн реформоо яаралтай хийх хэрэгтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БАЙРШИЛ: Өнөөдөр суурин 55, явуулын 57 цэгт иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ
БАЙРШИЛ: Өнөөдөр суурин 55, явуулын 57 цэгт иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​