fbpx ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ 6 ТОМ ТӨСӨЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/19
Унших
1 минут 36 секунд

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ 6 ТОМ ТӨСӨЛ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан 6 АСУУДЛЫГ тогтоол байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд:

  1. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2022-2024 оны хооронд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийн санхжүүлтийг улсын төсөвт тусгах, 
  2. Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, гадаадын зээл, тусламжийн төсөл арга хэмжээг холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Одоогоор яриа хэлэлцээрийн түвшинд 250 гаруй сая ам.долларын зээл, тусламж яригдаж байгаа аж.
  3. Хоёр дахь заалтын хүрээнд Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өгсөн. Энэ заалт нь нэгдүгээр заалтад тусгасан 420 тэрбум төгрөг болон хоёр дахь заалтын зээл, тусламжийн хөрөнгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ.
  4.  Улаанбаатар хотод багтаамж ихтэй, шинэ төрлийн нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүлэхийг даалгав. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх асуудлыг тусгасан.
  5. ДЦС III-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэрийг байгуулах ажлыг холбогдох сайд нар даалгав.
  6.  Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг тусгажээ. 

Эх сурвалж: shuurhai.mn

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Найзынхаа нүцгэн зургаар мөнгө олох гэсэн монгол эмэгтэй БНСУ-д баривчлагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ