Шинэ үе хамтлагийн жүжигчин Бооёо буюу МУГЖ Н.Ариунболдыг танихгүй хүн ховор. Хошин урлагийн тогоонд 30 гаруй жил чанагдаж яваа түүний хувийн амьдрал хүмүүст ихээхэн сонирхолтой байдаг.
Сүүлийн үед үзэсгэлэнт гэргий Ганцэцэг нь олны өмнө ил гарч, инстграмм хуудсыг идэвхийлэн ашиглах болсон. Тэрээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн чийгшүүлэгч аппаратыг оруулж ирэн борлуулж буй.
Ээжийнхээ энэ ажилд том охин Номин-Эрдэнэ, дунд охин Намуун-Эрдэнэ нар ханцуй шамлан оролцож байгаа ажээ.
Тус аппаратынхаа тухай лайв хийх үеэр Номин-Эрдэнэ, Намуун-Эрдэнэ нарыг Их Британ улсын нэр хүндтэй их сургуулийн оюутан болсон талаар тэдний ээж хэлжээ.