Сүхбаатарын талбайд 34 настай эр өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг өнгөрсөн 2 дугаар гарч байв. Уг хэрэгт хэн нэгнийг буруутгаж шалгаагүй байна. Учир нь талийгаач өөрийгөө хорлосон гэдэг нь тогтоогдсон байна.
Энэ тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл өгөхдөө "Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд бинзен өгсөн газарт нь арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Сод монголын бензин саванд хийж задгайгаар зарсан зөрчилд Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс Сод монгол групп ХХК-ныг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгосон. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус компанид мэдэгдэл бичсэн байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn