Цар тахлыг хумих сүүлийн хатуу хөл хорио энэ сарын 8-нд тавигдсан билээ. Халдварын тохиолдол 1000 хол давж бүртгэгдэж байсныг бодоход сүүлийн хэдэн өдөр 500 гарантай байна. Харин нас баралтын хувьд ч тийм буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм.
Тэгвэл судалгаагаар халдвар тохиолдол хөл хорио тавигдсанаас хойш өсч байгаа үзүүлэлт гарчээ. Хөл хорио үргэлжилж байх үед халдварын тархалт 4 хувьтай байсан бол одоо 9 хувьд хүрч байгааг дээрх судалгаанаас харж болох.
Эрүүл мэндийн яам, холбогдох албаныхан хөл хорио тавигдсан энэ үед халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулсаар байгаа. Эс бөгөөд шинэ давалгаа үүсэх ч эрсдэлтэй гэж анхааруулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn