Израиль, Палестинчуудын хоорондын мөргөлдөөн даамжирч, Израилийн цэргийн хүчнийхэн Газын зурвас дээр танк, цэргүүдээ байрлуулжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Палестины цэргүүд пуужин харваж, Израильчууд агаарын цохилт өгчээ.
Тус мөргөлдөөний улмаас Газын зурвас дээр 100 гаруй хүн, Израильд долоон хүн амиа алдаад буй. Тус мөргөлдөөнд Еврейчүүд болон Арабын мафын бүлэглэлүүд оролцож буй бөгөөд Израилийн Ерөнхийлөгч иргэний дайнд шилжих вий хэмээн сэрэмжлүүлжээ. Батлан хамгаалахын сайд Бенни Ганц “Аюулгүй байдлын хүчнийхнийг нэмэгдүүлж, 400 гаруй хүнийг баривчлаад байна гэж мэдэгдлээ.