Сэтгүүлч М.Батбилэг МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өчигдөр орой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Энэ үеэр цаг үеийн асуудлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх "Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өөрөө өргөдлөө өгч байж эсвэл хууль хяналтын байгууллага түтгэлзүүлж байж шалгана. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх асуудлыг хүртэл ярьж байгаа. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авах асуудал яригдаж байгаа." гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр 12:00 цагт МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг МАН-аас нь түдгэлзүүлэх эсвэл хөөх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Гишүүн Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Зөв буруугүй гэдгээ нотлоод эргээд орж болно. Ёс зүйн хариуцлага байх нь зөв.Батболд энэ хоёрын асуудал бол өөр өөр зүйл шүү. Батболдыг бол улс төрийн зорилгоор харлуулж гүтгэсэн гэж боддог. Цаг хугацаа харуулнаа.
За хө шааригдсан даа, тооромз гайгүй юү
Шудрага байсан дээр дээ. Зөв байна. Үнэхээр буруугүй бол шалгуулчхаад буруугүй гэдгээ тогтоолгочихоод ирэх хэрэгтэй.
SY BAtbold yasiin aan??? Gemgui ium uu?
МАН сүнээ хүүхнээ Анандбазраас өндөрөөр үнэлжээ. Хууль хяналтын байгууллага асуудлыг тогтоогоогүй байхад ингэж үнэлж байна. Гэтэл Ёү-ийн хулгай цавчааг гадаадын 6 шүүх нотолчихоод байхад УИХ шүүх бишээ гээд Занданшатар алх цохиж байгааг юу гэж ойлгох вэ? Эндээс л МАН бол Сү-ийн суганы үс болжээ гэдгийг яруу тод нотолж байна даа.