УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролыг 3-5 нас байх бодлого барихаар болсон талаар салбарын сайд Л.Энх-Амгалан онцлов.
Тэрбээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хууль, Дээд сургуулийн хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ” гэв.