fbpx Монголын эмийн сангуудын хөгжил шинэ шатанд гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 21 секунд

Монголын эмийн сангуудын хөгжил шинэ шатанд гарлаа

Монголд эмийн сангуудын хөгжил, эмийн худалдааны чиг хандлага нилээдгүй хэмжээгээр хоцрогдож байгаа нь нууц биш. Эмийн худалдаа эрхлэгчид, эмийн сангийн үйлчилгээг сайжруулах нандин зорилго өвөртлөх том зорилгын төлөөх гар бие нэгдэн ажиллах манлайлагчдын төлөөлөл болсон “Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” ТББ –ын ТЭРГҮҮН хатагтай Б.Мөнхдэлгэрийг бид өнөөдөрийн ярилцлагадаа онцоллоо.

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. “Монголын Эмийн Сангуудыг Дэмжигчдийн Холбоо” ТББ байгуулагдаад хоёрдох жилдээ орж байгаа энэ цаг мөчид танай байгууллагын үйл ажиллагааны амжилтыг бид энэхүү ярилцлагаар хуваалцаж байгаадаа баяртай байна.

-Баярлалаа. Хэдий богино хугацаа мэт боловч бид олон ажлыг амжуулсан байна. Бид эмийн сангийн  эздийг чадавхижуулах CEO TRAINING, үйлчилгээний соёлын сургалтаас авахуулаад олон улсын стандартын нэгдсэн бодлого, баримт бичгүүд, үзэл баримтлал, брэндбүүк, олон нийт харилцах суваг зэргийг амжуулж, хамтдаа нэг итгэл үнэмшил, нэг хандлагаар зорилгоо биелүүлэхээр тууштай ажиллаж байна.

-Гайхалтай. Та бүхэн энэ бүгдийг хэрхэн анх олж харж, нэгдэхэд хүрсэн бэ?

- Үнэндээ эм зүйн салбар бол  эрүүл мэндийн салбарыг амин чухал хэсэг.Эмгүйгээр өвчнийг эмчлэх боломжгүй.Гэхдээ эмийг зөв тунгаар зохистой хэрэглэж байж л тусаа өгөхөөс замбараагүй хамаагүй хэрэглэхэд хор болдог тул эмийн салбарынхан маань иргэдийн эрүүл мэндийн манаанд өөрийн мэдлэг, сэтгэл зүрхээ зориулдаг.Бид эм зүйн салбараа хөгжүүлэх юмсан, ард иргэддээ эм зүйн тусламж үйлчилгээг  сайн чанартай хүргэх  юмсан  хэмээн олон ажил бодож энэ хүрээнд ажилладаг. Тиймээс бид бусад төрийн бус байгууллагуудынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэж явсан.

Эм хангамжийн салбарын дүр төрх үнэлэмж маань үйлчлүүлэгчидтэй нүүр тулан ажиллаж байгаа эмийн сангийн үйл ажиллагаа үйлчилгээнээс хамгийн их шалтгаалдаг. Асар хурдацтай хөгжиж байгаа энэ нийгэмд эмийн сангийнхан маань үйлчлүүлэгчийн шаардлага хэрэгцээнд нийцэхийн тулд зайлшгүй хөгжих  шаардлага тулгарч ирсэн.Иймд бид энэ чиглэлд тусгайлан ажиллаж, бусадтайгаа нэгдэн бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулахаар ханцуй шамлан орсон.

-Шууд хэлбэл эмийн сангуудын хөгжилд ямархуу бэрхшээлүүд байв?

- Олон бэрхшээлүүд байдаг. Санхүүжилт, маркетингаас эхлээд сургалт гм. Тиймээс бид өөрсдийн үйл ажиллагаагаар дараахи асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзсэн. Үүнд:

  1. Эм хангамжийн байгууллагад  мөрдөгдөж буй МУ-ын стандартуудыг мөрдүүлж  хэвшүүлэх, сурталчилан таниулахад өдөр тутмын дэмжлэг үзүүлэх
  2. Эмийн сангуудын бизнес хөгжүүлэлт, барааны нэр төрлийн бүрдэлт, бараа татан авалтын бодлого зэргийг хөгжүүлж, ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх
  3. Бие даасан эмийн сангуудын хоорондын уялдааг сайжруулах
  4. Эмийн сангуудын эзэд, жор баригч нарыг сурган хөгжүүлж, эм зүйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх, эмийн чанар аюулгүй байдлыг  хангах,
  5. Эмийн сангуудын ажил олголтыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  6. Эмийн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний стандартыг хөгжүүлэх зэрэг болно

-Тийм шүү. Бид бас үйлчлүүлэгчийн хувиар эмийн сангаар үйлчилгээ авч байхад элдэв бэрхшээлүүд их байдаг.

- Санал нэг байна. Нөгөө талаас Монголчууд бид нэгдэн нийлж, түншлэж чаддаг гэдгийг, нэг стандарт, нэг брэндэд нэгдэн хамтарч чаддаг гэдийг харуулахыг хүссэн. Үнэндээ бид ТББ –ын хувиар өнөөдрийг хүртэл гишүүн эмийн сангууддаа сар бүр сургалт, хөгжүүлэлт, сар бүр нэгдсэн уулзалт зэргийг зохион байгуулж, тулгарч буй асуудлаа хамтдаа шийдэх боломжыг хайж, нэг бүрээр шийдэхийг хичээн ажиллаж байна

-Бид та бүхнийг нэгдмэл нэг зорилго бүхий эм хангамжийн нэг системийг бий болгож өгөөж, хамтын ажиллагаа, стандартын хувьд дэлхийн жишигт нийцсэн эмийн сангийн шинэ түншлэлийг бий болгох гэсэн зорилгын хүрээнд CENTRAL PHARM – брэнд эмийн сангийн төслийг хэрэгжүүлж байгаа гэж сонссон.

-Тиймээ бид зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэжлийн мэдлэгээр тэргүүлэх үйлчилгээтэй, эрүүл мэндийн үйлчилгээний эрүүл, зөв бодлогыг дэмжигч эмийн сангуудыг франчайз хэлбэрийн бизнес моделыг сонгон авч илүү сайн хөгжүүлж өнөөдөр нийслэлийн 21 эмийн сан энэ сүлжээнд нэгдээд байна.

-Франчайзын төлбөртэй гэсэн үг үү?

-Үгүй үгүй. Үнэндээ нэг эмийн санг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ, сургалт, маркетингийн зардал маш өндөр гардаг. Гэвч бид үүнийг хамтдаа шийдэх гарцыг олж, хамтдаа сурч хөгжин зүтгэж байна. Франчайз хэлбэрийн загварт тулгуурлаж, эмийн салбар, манай нөхцөлд тулгуурлаж хөгжүүлсэн гэсэн үг. Нөгөө талаас бид бие даасан, жижиг эмийн сангуудын эрх ашгийг хамгаалах, эмийн сангууд өөрсдөө төлөөлөл болгон дуу хоолойгоо нэгтгэх, санал санаачлага гарган төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтрах, гишүүн эмийн сангуудыг мэргэжлийн удирдлага, зааварчилгаа, сургалтаар хангах тул эм зүйн салбарын мэргэшсэн боловсон хүчний баг бий болгох зэргээр өдөр бүр өөрчлөгддөг зах зээлийн өөрчлөлтийг даван туулах боломжыг бүрдүүлэх юм.   

-Ямар эмийн сан танайд гишүүн болох боломжтой вэ?

-Бүгдэд нээлттэй. Гэвч бид мэдлэгийг эрхэмлэдэг, хариуцлагатай эмийн сангуудыг төсөлдөө хамруулдаг. Хүмүүсээ хөгжүүлэхийг хүсдэг, эрүүл мэндийн даатгалын сангийн өмнө үүргээ нэр төртэйгээр биелүүлдэг, мэргэжлийн, эмийг ашиг гэхээс илүү хариуцлага гэж хүлээж авдаг, татвар төлөлт, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, төрөөс тогтоосон стандартыг хангахыг эрмэлздэг ёс зүйтэй, хэлсэндээ суудаг жудагтай эмийн сангуудыг хамруулдаг. Мөн бид хуучин 500 метрийн радиусд эмийн сан байх стандартыг өөртөө нутагшуулж тухайн бүс дэх 1 л эмийн санг хамруулдаг. Ө.х манай гишүүдийн хувьд байршил хамаарахгүй боловч төсөлд хамрагдсан БРЭНД эмийн сангийн хувьд 500 метрт нэг л эмийн санг хөгжүүлэхээр хоорондоо эрүүл үл өрсөлдөх хэв маягыг эрхэмлэнэ гэсэн үг.

- Хэрэглэгч талаас нь ямар давуу талууд үүсэх вэ?

- Бид мэргэжлийн зөвлөх байгууллагуудтай хамтран ажилладаг. Тиймээс эмийн сангуудын үйл ажиллагааг ОУ-ын болон дотоодын стандартаар стандартчилснаар чанар, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх, зөв зохистой хандлагыг бий болгох боломжтой болж, цагийн хувиарыг уян хатан болгох, хүргэлтийг үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр үйлчилгээг дэвшилтэт хэлбэр лүү хөрвүүлнэ.  

-Баярлалаа. Танай хамт олны цаашдын төлөвлөгөө ?

-Бид ойрын нэг жилийн хугацаанд төсөлд хамрагдсан эмийн сангуудын  үйл ажиллагааг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэхэд нухацтай анхаарч, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг газруудтай хамтран ажиллана. Цаашлаад салбарын бодлого, салбарт дутагдаж байгаа, бэрхшээлтэй байгаа зүйлсийг судлан илрүүлж, салбарын мэргэжлийн байгууллагууд, яам, төрийн агентлагуудтай хамтран ажиллаж, эм хангамжийн салбарын шинэ хуудсыг бахархалтайгаар эргүүлэхийг хүсэж ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа

Аль нь үнэн юм бэ?
Аль нь үнэн юм бэ?
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​