fbpx Өвөрхангай аймагт малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/03/15
Унших
2 минут 2 секунд

Өвөрхангай аймагт малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Эрэн хайх аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан Эрэн хайх аврах 2 бүлэг ажиллаж байгаа бөгөөд, 

* Төгрөг суманд 8 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 11 иргэн сураггүй алга болсоны 8 иргэнийг олж 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Хархорин суманд 1 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 1 иргэн сураггүй алга болсоны эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

* Гучин-Ус суманд 3 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 3 иргэн сураггүй алга болсоны 2 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Баян-Өндөр суманд 1 дуудлага ирсэнээс 1 ажлын хэсэг гаргаж, 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Өлзийт суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 5 иргэн сураггүй алга болсоны 3 иргэнийг олж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Есөнзүйл суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Богд суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоны 1 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

* Баруунбаян-Улаан суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна‼

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Ажлын байрыг нэмэгдүүлэх 3 хувийн хүүтэй зээлэнд иргэд, ААН-үүд ам сайтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ