fbpx "The Hu" хамтлаг дахин шуугиан тарьж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2020/12/18
Унших
1 минут 9 секунд

“The Hu” хамтлаг дахин шуугиан тарьж эхэллээ

The Hu хамтлагийн шинэ уран бүтээл дэлхийн рок сонирхогчдын дунд дахин шуугиан тарьж эхэллээ. Тус хамтлаг домогт Metallica хамтлагийн 1993 онд гаргасан "Sad but True" дууг өөрсдийн Хүннү рок хэв маяг оруулан шинэчлэн дуулсан нь Billboard-ийн Hard Rock Digital songs жагсаалтад долоо хоногийн дотор орсон бол өнөөдөр жагсаалтын #2-т бичигджээ. 

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Youtube сувагт цацагдсан "Sad but True" дууны видео өнөөдрийн байдлаар 2.7 сая үзэлттэй байна. Тус хамтлагийн анхны цомог "Gereg" 2019 онд есдүгээр сард худалдаанд гарснаас 14 хоногийн дараа Billboard-ийг тэргүүлж, Монголын рок поп урлагийн түүхэнд цоо шинэ хуудас нээж байв. "Gereg" цомгоос Song of Woman, Yuve Yuve Yu, Wolf Totem дуунууд нь Billboard-ийн эхний 10-т бичигдсэний дотор Wolf Totem #1-т бичигдэж байсан юм.

Эх сурвалж: shuurhai.mn 

Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 24-нийг хүртэл иргэдийг Улаанбаатараас гаргахгүй, оруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ