Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг өнөөдөр 06.00 цаг хүртэл гаргасан. Улмаар хязгаарлалт тогтоож, энэ сарын 24-нийг дуустал иргэдийг Улаанбаатараас гаргахгүй, бас оруулахгүй. Харин хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.
Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжлэх юм.