Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр олон асуудал хөндөгдсний нэг нь улсын өмчит байгууллагуудын тухай байв. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлснээр орлого нь хэд дахин нэмэгдсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж олж авна. Багануур, Бор өндөр, Бороо гоулд, Салхит, Асгат, Гутайн даваа, Тосон бумбуын нуруу гэх мэт. Цаашдаа ч авах ажлууд үргэлжилнэ. Нэг зүйл хэлье. Төрийг хохироосон хэн ч хариуцлагаа хүлээх ёстой” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР