Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг Баян-Айраг эксплорэйшн компанийн уурхайнд цианит натри алдагджээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уурхайн үйл ажиллагааг хаагаад байгаа аж. Нөхцөл байдал ямар байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Ажлын хэсэг томилогдож ажилласан. Натрийн цианит 500 гаруй мкв талбайд асгарсан. Гэхдээ сөрөг нөлөөтэй гэх дүгнэлт гараагүй байна” гэлээ.
Тус компанийн уурхайд өмнө нь хэд хэдэн удаа цианит натри алдагдаж байсан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР