Өмнөд солонгост манай Монголчууд ажиллаж, амьдрахаар маш их гарах болсон. Зарим нэг нь амьдарлаа залгуулж нэртэй төртэй ч яваа. Сайны хажуугаар саар гэгчээр Монголчууд төдийлөн сайн нэртэй байх нь ховор Монголчууд бүлэглэн хулгай хийжээ, Бүлэглэн зодоон хийжээ, Монголчууд архи их уудаг ажил тасалдаг зэрэг нүд эрээлжилсэн олон хар асуудлууд яригддаг нь үнэн. Тэгвэл сүүлийн үед БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш Монгол хүн орохыг хориглосон байна. Хамгийн аймшигтай нь алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш Монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болсон байна.
Эх сурвалж Шуурхай.мн