fbpx З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 12 секунд

З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод  прокурорын  газраас  хэрэг үүсгэн шалгах  үндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг “Суруга Монгол” компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэ  тухайгаа нийслэлийн   прокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу мэдэгдэх хуудсыг  Л.Наранбаатарт өнөөдөр гардуулсан байна.  Уг албан бичиг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АН-ын даргын  зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболдод хэрэг үүсгэн шалгахаар болсон  талаарх мэдээлэл аж.  Л.Наранбаатарын хувьд  өнгөрсөн гуравдугаар сард “Суруга Монгол”-той холбоотой асуудлаар түүнийг шалгуулах хүсэлт гаргасан  ч хууль хүчнийхэн татгалзаж байсан юм.  

 Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн учраас  эдийн засагч   Л.Наранбаатар  удаа дараа хүсэлт гаргасны дагуу ийнхүү хэрэг үүсгэж байгаа аж. Энэ талаар тэрбээр “З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга  Монгол” компанийн захирал япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй тодорхой улс  төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж хэлмэгдүүлсэн хэрэг гарч байсан. Япон захирал хоригдож гарч ирээд компаниа зараад  нутаг буцсан. Энэ хүн дахиж Монголд орж ирэхээргүй болсон. Хамгийн сонирхолтой нь “Суруга Монгол”-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь “Хүннү 2222”  гэх  том хороолол босгочихсон байгаа.  З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын үүсгэн байгуулсан “MGT” гэх компани бий. Энэ компани 2016 оны дундуур “Хүннү 2222” хорооллоос нийтдээ 1391.6   ам.метр  талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлээд авчихсан байдаг.

Дээрээс нь 60 ам.метр дөрвөн ширхэг автомашины  зогсоол бий. Миний хувьд энэ хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Улс төр, бизнесийн ямар бүлэглэл энэ газрыг нь дээрэмдэж авсан  юм бэ гэдгийг тодорхой болгохыг хүссэн. Дээрэмдэж авсан  гэж хэвлэлээр ярьдаг газар дээр  яахаараа З.Энхболдын төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан компани  яагаад ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг юм. Бидэнд ирсэн мэдээллээр “Хүннү 2222” хорооллын 110-118 дугаар байрны  найман  давхарт таван байр байна гэж байгаа юм. Үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ, компанийн лавлагаатай нь АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Гэтэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтсийн Т.Билгүүн гэдэг хүн “Энэ хэргийг шалгахгүй” гэдэг хүсэлтээ нийслэлийн прокурорын газарт өгсөн.  Тухайн хүсэлтийг нь нийслэлийн  прокурор Гансүлд гэдэг хүн авсан ч мөн л шалгахгүй гэх хариуг өгсөн. Хууль хүчний байгууллагууд яагаад энэ мэтээр З.Энхболдоос айгаад хэргийг нь шалгахгүй гээд байгаа юм, үүний цаана  гэмт хэргийн шинжтэй  үйлдэл байгаа юм биш биз дээ гэдэг шаардлагыг миний бие  тавьсаар ирсэн. Үүний эцэст өнөөдөр нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээр болсноо хэллээ” гэв. Ямартай ч  Л.Наранбаатарын зүгээс  хууль шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны дагуу З.Энхболдыг ийнхүү шалгахаар боллоо. Нийслэлийн прокурорын газраас түүнд хэрэг үүсгэхээ мэдэгдсэн  АТГ-т шилжүүлснээр  мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар боллоо.

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​