fbpx С.Очирбат: Хятад ажилчид орж ирэхгүй бол Дарханы зам ашиглалтад орохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 26 секунд

С.Очирбат: Хятад ажилчид орж ирэхгүй бол Дарханы зам ашиглалтад орохгүй

Дарханы замыг шинэчлэх ажил эхлээд нэг жил болох гэж байна.  Замын ажлыг 5 багц болгон хувааж, багц бүрт сонгон шалгаруулалтыг хийсэн байдаг. Ингэхдээ таван Хятад компани сонгогдсон.  Өмнөх оны арваннэгдүгээр сард хоёр эгнээ замыг шинэчлэн хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч  одоог хүртэл  замын ажил удаашралтай байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Дарханы зам ажлын үйл явц, нөхцөл байдлын талаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбатаас тодрууллаа.  

-Дарханы замын ажил хэзээнээс албан ёсоор эхэлсэн бэ, одоо нөхцөл байдал ямар төвшинд байна?

-Дарханы замыг үндсэн таван багцад хуваасан байдаг. Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,  Хар модот давааны араас Урьханы 45.5 км, Урьханаас Сүмбэрийн уулзварын 45.74 км, Сүмбэрийн уулзвараас цайдамын хөндийн 45.08 км, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзварын  30.53 км хүртэлх таван багц хэсэг дэх зам  юм.  Өнгөрсөн оны зургадугаар сарын 19-20 өдрүүдэд нэг жилийн хугацаанд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хүлээлгэн өгөхөөр гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан сарын дотор хучилттай болгон гэж заасныг хүмүүс 11-р сард бүрэн дуусч  хүлээлгэж өгнө гэж ташаа ойлгосон байх. Одоогоор нэг, гурав, тавдугаар багц хэсэг дэх замын ажлыг Монгол талын туслан гүйцэтгэгч компанийн ажилчид хийгээд явж байгаа. Харин дөрөв болон тавдугаар багцыг авсан Шинжааны хоёр компани Монголд туслан гүйцэтгэгчгүй тул хөл хорионы улмаас замын ажлаа түр зогсоосон байдалтай байна.

-Багц хэсэг бүрийн замын гүйцэтгэл хэр хэмжээнд үргэлжилж байгаа вэ?

-Багц 1, 3, 5-ын ажил  24-45 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр болон дөрөвдүгээр багцын хэсэг дэх ажил 8-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа. 2 болон 4 дэх багц хэсгийн замыг Шинжааны компани дангаараа авсан бөгөөд 90 километр гэсэн үг. Энэ нь нийт ажлын 50 хувь. Тухайн компаний гүйцэтгэл муу байгаагийн шалтгаан нь хэд хэдэн зүйлтэй холбоотой.  Анх тендэрээ хямд үнээр авсан тул туслан гүйцэтгэгч компаниудтайгаа үнэ өртгийн хувьд тохиролцоогүй. Үүнээс үүдэн тухайн компани Монголд туслан гүйцэтгэгчгүйгээр ажлаа явуулж байсан. Хөл хорио тогтоосноор Монголд ирж ажлаа хийх боломжгүй болсон тул замын ажил зогсоо байдалд шилжээд буй юм. Харин бусад гурван багцын компаниуд туслан гүйцэтгэгч компанитай учраас ажлаа одоо хэвийн үргэлжлүүлж байгаа.

-Одоогоор Монгол талын туслан гүйцэтгэгч компаниуд хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Одоогоор замын ажилд монгол компанийн нийт 360 хүн ажиллаж байна. Тэд зөвхөн гүүр хоолойн ажил, замын далангийн өргөтгөл, суурь үеийн ажлуудыг гүйцэтгэж байгаа. Харин хучилт, асфальт болон цементээр бэхжүүлсэн суурь хийх зэрэг нарийн ажлуудыг Хятад компанийн мэргэшсэн инженер техникийн ажилтнууд, операторууд  үргэлжлүүлэх ёстой.

-Засгийн газрын хуралдааны үеэр Дарханы замын ажилд 105 хятад ажилтныг оруулж ирэх талаар яригдсан. Энэ талаар мэдээллийг өгөөч?

-Төлөвлөгөө ёсоор монгол ажилчдын хийх ажил дуусч байгаа. Тусгай техник хэрэгсэл дээр ажиллах хятад ажилчид орж ирэхгүй байвал замын ажил дахиад л зогсоно.  Иймд Дарханы зам дээр ажиллах 105 хятад голлох ажилтнуудыг оруулж ирэх асуудлыг тавьсан ч шийдэгдэхгүй байсаар л байна.  Тэрнээс биш ямар ч шалтгаангүйгээр хятад иргэдийг олноор нь оруулж ирэх гэсэн зүйл огт биш юм.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хэдэн сард хүлээлгэж өгөхөөр байна вэ?

-Тухайн нэг, гурав, тав дахь багцын замын ажлыг есдүгээр сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхөөр ярьсан. Гэхдээ тухайн хэсгүүдэд монгол ажилчдын хийх ёстой ажил дуусаж, хятад ажилчдын хийх үндсэн ажлууд үлдэх юм.  Хэрэв хөл хорио тавигдахгүй бол тухайн хэсгийн замын ажлууд ч  зогсож, тогтсон хугацаанаас хойшлох эрсдэлтэй.

-Зарим газраар үндсэн замыг хааж, түр замаар иргэд зорчиж байгаа шүү дээ. Тухайн замуудад эвдрэл, гэмтэл их гарч байгаа байх. Түр замуудад засвар, арчилгаа хийгдэж байгаа юу?

-Ажил нь хэвийн үргэлжилж байгаа хэсгүүдийн хажуугаар түр зам гарсан.  Түр замыг байнга арчилж, усалгаа хийж байна. Харин хоёр болон дөрөвдүгээр багц дахь хэсэгт үндсэн замаараа иргэд зорчиж байгаа. Гэвч түр замаар өдөртөө  хэдэн мянган машин зорчдог учраас хүндрэлүүд үүсэж байгааг ажилчид хэлсэн.

-Улсын төсвөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн замд хэчнээн хэмжээний хөрөнгө төсөвлөсөн бэ?

-Улсын төсвөөс 62 гаруй сая ам.доллар зарцуулахаар төсөвлөгдсөн. Нийт 204 километр зам шинэчлэн тавих юм.

-Туслан гүйцэтгэгч байхгүй, ажлын хангалтыг муу биелүүлсэн хятадын компанитай хариуцлага тооцож, гэрээгээ цуцлах боломжтой юу?

-Багц 2 болон Багц 4 хэсэгт тодорхой хэмжээний ажил хийгдсэн.  Гэрээг цуцлах тохиолдолд гүйцэтгэгч талаас хуулийн байгууллагад гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй учраас энэ асуудлыг асуудлыг хойшлуулаад байна.

Ц.Янжиндулам

С.Баяр: Намайг гэмт бүлэг байгуулсан гэж буруутган 60 хоног хорьсон ч тэр зүйл ангиа одоо хүчингүй болгочихсон
С.Баяр: Намайг гэмт бүлэг байгуулсан гэж буруутган 60 хоног хорьсон ч тэр зүйл ангиа одоо хүчингүй болгочихсон
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​