Монголын залуучуудын холбооны ээлжит бус зургадугаар хурал болж, шинэ ерөнхийлөгчөө сонгосон байна. Мөн нас насны таван дэд ерөнхийлөгчтэй байсныг өөрчилж, салбар салбар хариуцсан дэд ерөнхийлөгчдийг томилсон байна. Цаашид МЗХ-ны зүгээс залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
ЗХ-ны ээлжит тавдугаар хурал 2015 оны гуравдугаар сард болж байсан. Тэгвэл дөрвөн жилд хуралдах ёстой тус холбооны зургадугаар хуарл өнгөрсөн онд болох ёстой ч зохион байгуулагдаагүй байсан байна. Иймээс ч МЗХ-ны хариуцлагын хорооноос ээлжит бусаар зургадугаар хурлыг зохион байгуулжээ. Ингэхдээ 21 аймаг 9 дүүргийн ЗХ-ны 300 төлөөлөгчдийг хөл хориотой уялдуулан цахимаар хуралдуулсан байна. Ингээд МЗХ-ны ерөнхийлөгч Мөнхбатыг чөлөөлж, оронд нь О.Гэрэлт-Одыг 100 хувийн саналаар сонголоо.
Дэд ерөнхийлөгчийн танилцуулвал нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, салбар хороод хариуцсан дэд ерөнхийлөгчөөр н.Дөл, ҮА хариуцсан дэд ерөнхийлөгчөөр А.Анхбат, Эдийн засаг төсөл хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр А.Анхбаяр, хөгжлийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр н.Чойжамц гэсэн залуучууд шинээр томилогджээ.
Ийнхүү монголын залуучуудын холбооны зүгээс журмандаа өөрчлөлт оруулж, залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулна гэдгээ илэрхийлээд байна. Мөн анх удаа монголын залуучуудын холбоонд эмэгтэй хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.