fbpx ДАРААГИЙН МАНАН-Г БИЕ ДААГЧДЫН ПЛАТФОРМ УСТГАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 8 секунд

ДАРААГИЙН МАНАН-Г БИЕ ДААГЧДЫН ПЛАТФОРМ УСТГАНА

Улс төрийн намуудын рейтинг навс унаж, шалны алчуурын хэмжээнд л яваа нь үнэн. МАН, АН нийлээд 30 хувь хүрэхгүй байгааг судалгааны дүнгүүдээс харж болно. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулиар жижиг намуудаас илүүтэй бие даагчдын орон зай, тэднийг анхаарах сонирхол их байгаа гэх тоймчдын прогноз бий.

АН засагласнаар бондын хөрөнгүүдийг гарын салаагаар урсгасан бол МАН концесс, ЖДҮ-гээр өнгө зассан гэмтэй. Тиймээс нийгмээрээ өөр хэн нэгнийг эрэлхийлж, шинэ манлайлагч хайх болов. Энэ эрэлтийг харсан бие даан горилогчдын цуваа энэ удаагийн УИХ-ын сонгуульд уртаас урт болчихлоо.

  • 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, 1 хүн сонгогдсон
  • 1996 онд 35 бие даагч нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй
  • 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, 3 хүн сонгогдсон
  • 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, 1 хүн сонгогдсон
  • 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, 1 хүн сонгогдсон
  • 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, 3 хүн сонгогдсон
  • 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, 1 хүн сонгогдож байв.

Харин энэ удаад хэд дахин нэмэгдэж, 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өргөн барьсан. Урлаг соёлын одод, цахим хуудасны цуутнууд, намдаа гологдож гомдогсдын арми...

Яг энэ цагт Парламентад өвгөн намуудын жолоо баригчдаас илүү “чөлөөт” эрхмүүдийн орон зай үгүйлэгдэж байгаа. Тэр хэрээр ирэх УИХ-д цөөнгүй бие даагч сонгогдож мэднэ. Гол нь хууль тогтоох дээд байгууллагын өндөр сэнтийг давсныхаа дараа юу хийж бүтээж чадах вэ гэдэг л тэднийг тойрсон хамгийн чухал асуулт...

УИХ-д сонгогдсон бие даагчдын тавилан хэрхэн эхэлж, өрнөж, төгсдгийг бид мэднэ. Ганц мод гал болдоггүйн үлгэрээр хийж бүтээсэн, хэрэгжүүлж, хянасан зүйлгүйгээр бүрэн эрхээ дуусгадаг нь үнэн. Сүүлийн жишээ С.Жавхлан. Морьтон Монголын бахархал хэмээн Төрийн ордонд ирж байсан тэрбээр тэр дүрээрээ 4 жилийг үдэв. Хаа нэг дээл өмсөхийг уриалж, ангийнхнаа хөгжөөж байснаас өөрөөр дуу авиа гараагүй гэвэл үнэнд ойр бууж мэднэ. Үнэндээ эрх мэдэл, үүрэг алга байгааг нэг бус удаа хэлж, гомдоллож байсан. Эцэстээ жагсагчидтай нийлнэ гэж сүрдүүлээд ч нэмэр болоогүй.

Хэдийгээр бие даагаагүй ч МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү. Хийж хэрэгжүүлэх их хүсэл тэмүүлэл байвч ганц хүний үг парламентад цуурай төдий гэдгийг тэр харуулдаг. Мянга хашгираад хэн ч тоодоггүй.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ гурван бие даагч УИХ-д сонгогдож байсан ч энэ удаагийн 200 гаруй хүнээс хэд хэдэн “гишүүн” төрөх магадлал бий. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн дүнгээр 8-аас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй. Харин замын голоос нэмэгдэж, хасагдсан нэгнийг оруулж, гаргасан ч бүлэг байгуулах боломжгүй. Иймээс тэд УИХ-д бүлэг байгуулж чадахгүй.

Бие даагчдын цөөнгүй нь АН-ын гологдогсод хийгээд гомдогсод. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, хотын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв гээд бидний танилууд бий. МАН-ын хөөгдөгсөд ч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ХХААХҮЯ-ны Төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун. Тэд түмний танил ч, ганц нэгээрээ сонгогдоод юу хийж чадна гэж. Н.Алтанхуяг урьдын адил дуу чангатай байж, үг нь үнэ цэнэтэй байж дөнгөх үү. Эсвэл, сонгогдлоо гэхэд сонгуулийн үр дүнгээс хамааран угшлаа хөөж, намын батлахаа буцаан өвөртлөх үү. 2004 оны сонгуулиар Я.Санжмятав, Р.Амаржаргал нар бие дааж, ялалт байгуулсан ч парламентад жулдаж батлахаа сэргээн өвөртөлснийг саная. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мөн ялалтынхаа дараа улаан сарнайгаа энгэртээ дахин хатгаж сонгогчдынхоо горьдлогыг талаар болгосон. Энэ удаагийн гологдогсод, гомдогсдын ирээдүй ч адилхан, тэд эргээд намын хаяагаа барааддаггүй юм бол гал болохгүй ганц түлээ төдий. Түгжил ч болж чадахгүй нь үнэн.

Бие даагчид хүссэн шигээ, төсөөлсөн шиг ажиллах боломж одоогийн хуулиар байхгүй. Гэхдээ энэ удаагийн сонгуульд гялтайх нэгэн шинэлэг зүйл байгаа нь бие даагчдын нэгдсэн платформ. Тордойн Ганболд олон нийт тоодог, үгийг нь сонсдог, боловсролтой, салбар салбартаа өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн нөхдөөр багаа бүрдүүлж нэгдсэн мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцох болсныг бид мэднэ. Тэдний галт тэрэг хөдөлсөн.

Улс төрийн нам биш ч үйл ажиллагаа, чиглэлийн хувьд ижил. Нэгдсэн мөрийн хөтөлбөртэй, нэгдмэл зохион байгуулалт дор сонгуульд ажиллана. Платформд нэгдэх хүн боловсролтой, ёс зүйтэй, улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байх шалгуурыг хангасан, салбартаа нэр хүндтэй, туршлагатай байхыг эрхэмлэсэн тэдний баг хэдийнэ цэмцийж, тойрог бүсээ хуваагаад авсан гэж байгаа. Шаардлагад нийцсэн эрдэмтэд, салбар салбарын мэдлэг, боловсролтой эрхмүүдээс бүрдсэн гэх тэд дээрх намаасаа хөөгдсөн, намдаа гомдсон, гологдсон, эсвэл бүр хэний ч мэдэхгүй ганцаарчилсан бие даагчдаас өөр.

Тэд хоорондоо гэрээ байгуулж байгаа. Парламентад бүлэг байгуулах хэмжээнд, ядвал зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд хүрэхүйц сонгогдох зорилготой. Нэр дэвшигчид бүгд сонгогдсонгүй гээд тарж бутрахгүй. Бие даагчдын платформаас сонгогдсон ч бай, үгүй ч бай хоорондоо холбоотой байж, аливаа асуудалд байр суурь, санал бодлоо солилцон нэг шийдвэр гаргана. Улмаар хашааны гадна ч олон нийтэд нөлөөлөх байдлаар парламент дахь гишүүндээ хүч өгч ажиллах юм байна.

УИХ-аар хэлэлцэж буй аливаа асуудалд намын бүлгүүд албан ёсны санал, дүгнэлт өгөх эрхтэй. УИХ-ын хуралдааны танхимд индэр дээрээс уншиж, сонсгох дүгнэлтэд гагцхүү намтай гишүүд байр сууриа тусгах боломжтой байдаг. Улмаар тэрхүү дүгнэлтэд үндэслэн гол хэлэлцүүлэг өрнөдөг. Хэлэлцэж байгаа асуудлаар эсрэг байр суурьтайгаа илэрхийлж, завсарлага авах эрх нь ч бүлэгт бий. Иймээс нэгдмэл байр суурь нэн чухал. Тиймээс бие даагчдыг сонгох сонирхол байгаа бол намдаа гомдон гүйж яваа нөхрийг биш платформ болж багаараа яваа бие даагчдыг сонгох нь шийдвэр гаргах түвшинд нөлөөлж, үг нь үнэ цэнэтэй, үйлдэл нь үр дүнтэй байх, дараа дараагийн МАНАН-г үүсгэхээс сэргийлэх чухал сонголт болох

НИЙГМИЙН ТОЛЬ.МН

Том Круз сансрын уудамд кино бүтээхээр NASA-тай хамтран ажиллаж эхэлжээ
Том Круз сансрын уудамд кино бүтээхээр NASA-тай хамтран ажиллаж эхэлжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​