Улс төрд донтсон О.Магнай ард түмнийг хувьсгалд уриаллаа


Тэрбээр өөрийн өдүүлсэн таван хүний амь насыг эрсдүүлсэн үйл явцыг монголын түүхэнд үлдээсэн том сургамж хэмээн тоомжиргүй өгүүллээ.

NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон О.Магнай шилдэг попчин болсоноо зарлалаа. Иргэний хөдөлгөөний намаа АН-д даатгаж, албан тушаалын бялуу хүртсэн тэрбээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ор суурийг залгах “попчин” гэдэг орон зайг эзэгнэх нэгэн бололтой.

Бослогочин О.Магнай 2008 оны 7 дугаар сарын 1-ний таван хүний эрдэнэт амь эрсэдсэн бослогоо “Монголын түүхэнд үлдээсэн том сургамж” хэмээн тоосон ч шинжгүй мушилзаж сууна.

Мөн нэгэн цагт журмын нөхөр, “зүрхний анд” явсан Ж.Батзандангаа АН-аас өрх тусгаарлахад нь манай нам “поп”-гүй боллоо хэмээн чичилж явсан нэгэн.

Шар өнгөтэй бүчээр ижилсэж, Украйны “улбар шар” хувьсгалыг хийхийг санаархаж явсан андууд эрх ашиг харсан тус тусын зам мөрийг хөөгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хачирхалтай нь тэрбээр поп улстөрч найзынхаа ар нуруунд хутга зоон “АН бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн халхавчлах газар биш”хэмээн яллаад авлаа.

 Энэ мэтчилэн О.Магнай шиг улстөрд донтсон хаана, хэнийг ч юу гэж ярьж, урваж, шарваж хоолоо олж идэж чаддаг чадвартай нэгэн гэдгээ харуулаад зогсохгүй шууд нэвтрүүлгийг далимдуулан ард түмнийг хувьсгалд уриалан дуудаад амжив.

Ирэх сонгуульд АН ялагдвал дахиад тэмцэх ёстой гэх популист санаагаа ч ил тод хэлээд зогсохгүй, сонгууль луйвардуулж болохгүйг ард түмэн ойлгоод тэмцэж, жагсах болно гэдэг үгээр халхавч хийхээ мартсангүй.

Ялангуяа шударга ёсны мэдрэмжтэй ардчилсан сонгогчид хэмээн олон нийтийг хошууруулж согтуу залуусыг уриалж таван хүний амь насыг эрсдүүлсэн үйл явцыг монголын түүхэнд үлдээсэн том сургамж хэмээн тоомжиргүй өгүүлсэн.

Монголын түүхэнд “цуст хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн  2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг хяналтаа алдсан гэдэг үгээр цайруулаад хууль тогтоох түвшинд очвол тухайн үед ял шийтгэл авч байсан хүмүүсийг цагаатгах хуулийг хүртэл гаргана хэмээн пээдийв.

Энэ мэтчилэн “Улаан бал” нэвтрүүлгээр тэрбээр бэлэн ам шалдан гуя гэдгээ харуулж, хүмүүст таалагдах гэж гангараад хэрэгбишдэхээр “зугтаарай” гэдэг зангаа үзэгчдэд таниуллаа.

 

 

эх сурвалж : Populist.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: