fbpx ТАНИЛЦ: Туркийн Ерөнхий прокуророос ГХЯ-нд ирсэн захидал ба Д.Цогтбаатар сайдын нууц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
6 минут 59 секунд

ТАНИЛЦ: Туркийн Ерөнхий прокуророос ГХЯ-нд ирсэн захидал ба Д.Цогтбаатар сайдын нууц

ОЛНЫГ ЦОЧИРДУУЛСАН 70 КГ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ

Монгол Улсын тэр дундаа дипломат албаны төлөөлөгчид олон улс дамжсан хар тамхины хэрэгт холбогдсон явдал бол өнгөрсөн жилийн тавдугаар сар.

Монголын дипломат албаныхан янжуур тамхи хууль бусаар зөөдөг явдал бараг жирийн үзэгдэл шахуу болсон үед 70 кг герионыг Туркт суудаг димпломатууд Чехээс Герман руу зөөж яваад баригдсан нь олон хүнийг цочирдуулж, төрийн ордноо зарим хурлыг хаалттай горимд хийх хүртэл өндрийг авахуулсан билээ.

Тэгвэл хар тамхи зөөж байгаад саатуулагдсан Истанбул дахь Ерөнхий консулын дэд консул Б.Баттүшиг, ажилтан С.Эрдэнэбаяр нарын хэрэг юу болж байна вэ?

ТУРКЭЭС ИРСЭН ЗАХИДАЛ

Турк улсын Ерөнхий прокурор манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээжээ.

Захидалд Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авахыг хүссэн байна.

Тодруулбал, Туркийн Прокурорын газар Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нарт Эрүүгийн 2019/94915 тоот хэрэг нээж, тэднийг Туркийн хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг гэмт хэргийн бүлэглэлд гишүүнээр элсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж, худалдсан хэрэгт буруутгаж байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт илгээсэн бичигтээ тов тодорхой дурджээ. Туркийн Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд 188.3 ба 220.2 зүйлээр ял төлөвлөсөн тухайгаа ч захидалдаа дурдсан байна. 

Монгол Улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрынхан одоо бүхэлдээ Туркийн хуулийн байгууллагын хяналтанд байгаа юм байна. Учир нь 2018 онд Туркийн хуулийн байгууллагынхан хар тамхи дамлан наймаалдаг томоохон бүлэглэлийг илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлжээ.

Хар тамхины энэ бүлэглэлийн баривчлагдсан гишүүн О.Kucukvadar, А.Ozsan, D.Teke  нарын гар утсыг шалгах явцад Монголын дипломатчидтай тогтоосон харилцаа ил болж эхэлсэн байна.

Манай Ерөнхий консулын газрынхныг элсүүлсэн хар тамхины наймааны энэ бүлгийг BALINA буюу Халим загас хочтой нэгэн удирдаж, олон улс дамнасан хар тамхины наймаа эрхэлдэг гэдгийг ч Монгол руу илгээсэн бичигтээ Туркийн Прокурорын газар тодорхой өгүүлжээ.

Энэ бүлгийн мансууруулах бодисын тээвэрлэлтийг Туркийн Гаалийн байцаагч Levent Sever гэгч этгээд хариуцаж байгаад баригдсан байна. Баривчлагдсан гишүүд хар тамхины гадаад руу гаргах тээвэрлэлтийг Турк дэх Монгол Улсын Ерөнхий консулын газрын дипломат дугаартай автомашиныг ашиглан хийдэг байсан талаараа мэдүүлж эхэлснээр Турк дотооддоо хил дамнасан хар тамхины наймааны бүлэглэлийн нууц ажиллагааны гүн рүү орсон байна.

Улмаар 2019 оны тавдугаар сард Истанбулын дэд консул Б.Баттүшиг,  жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг мансууруулах бодис Чехээс тээвэрлэж яваад Германд баригдсан.

Тэгвэл үүнээс өмнө буюу 2019 оных нь нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нар Истанбул дахь Монгол Улсын ЕКГ-т бүртгэлтэй автомашинаар хар тамхины тээвэрлэлт хийгээд явж байсан нь тодорхой болсон байна.

Германд хоригдоод байгаа Б.Баттүшиг нь Истанбулд дэд консулаар 2018 оны наймдугаар сард, жолооч С.Эрдэнэбаяр тус оны есдүгээр сард томилогдсон юм. Тэдний холбогдсон хэрэг 2019 оны тавдугаар сар гэдгийг дахин сануулъя. Харин энэ хэргээс өмнө 2019 оны нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нь хар тамхины сүлжээнд аль хэдийнээ нэгдэж, шинэхэн ажилчдыг өөрийн бүлэглэлдээ элсүүлж байгаа логик гарч ирж байна.

ХАР ТАМХИНЫ НАЙМААЧДЫН ҮҮР БОЛСОН ДИПЛОМАТ АЛБА

Нийтлэлийн эхэнд дурдаж байсанчлан Монголын дипломат алба өмнө нь янжуур зөөдөг байсан бол одоо бүр хүндэрч, хар тамхины олон улс дамнасан томоохон сүлжээнд орсон нь Туркийн Ерөнхий прокурорын захидлаас харагдана.

Ингэхдээ дипломат албанд шинээр томилогдож очиж байгаа ажилтнуудаа ашиглаж, гэмт хэргийн бүлэглэлдээ элсүүлсээр байна уу гэх хардлагыг төрүүлж байна.

Туркээс байцаалт авахыг хүссэн Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх нь 2016 онд томилогдсон бол Б.Алтансүх нь 2015 оноос Ерөнхий консулын газарт гэрээгээр ажиллаж байгаа нэгэн аж. Түүнийг ажилд авч байсан хүн нь Ерөнхий консул Э.Мөнх-Очир юм. Өөрөөр хэлбэл, Б.Энхмөнх, Б.Алтансүх нар нь аль хэдийнээ хар тамхичдын хууль бус сүлжээнд нэгдэн орж, шинээр ажилд орсон Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг бүлэглэлдээ элсүүлсэн байх магадлалтай байна.

Монгол, Туркүүдийн холбогдсон энэхүү хар тамхины бүлэглэлийн тухай мэдээллүүд Туркийн хэвлэлүүдээр ч гарч байна. Тухайлбал, TimeTurk сайтад бичсэнээр “Гэмт хэргийн бүлгийнхэн хар тамхиа хил давуулан тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн 34 СС3221 ба 34 СС 2542 дугаартай, автомашиныг ашигладаг байсан ба энэ автомашин хилийн чанадаас кокаин, шахмал экстазиг авчирч, буцаан хил давуулах ажлыг эрхэлдэг байсныг тогтоожээ. Мансууруулах бодисыг хил давууулах, тансаг шилтгээн, томоохон худалдааны төвүүдэд хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх болон Б.С.Б нар гүйцэтгэж байсан” талаар мэдээнд өгүүлсэн байна.

Олон улсад Монголын дипломат албаны тухай мэдээллүүд ийнхүү цацагдаж, Туркийн Ерөнхий Прокуророос хүртэл захидал ирүүлээд байхад Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ талаарх мэдээллийг хав дарсаар байгаа нь хачирхалтай.

Хачирхалтай ч юу байх вэ, УИХ-ын сонгууль хүртэл энэ талаарх мэдээллийг мартагнуулж байгаад асуудлыг шийдье гэсэн төлөвлөгөө байгаа юм биш биз?

Зарим УИХ-ын гишүүн дипломатчдын холбогдсон хэргүүдийн талаар төрийн ордонд сүр дуулиан бүхий мэдээлэл хийж байсан ч чухам яагаад таг чиг болов гэдэг бас сонирхолтой. Энэ бүхнээс харахад УИХ нь ч, Засгийн газар нь ч намын даалгавраар дипломат албаны завхралыг нуун дарагдуулахаар шийдсэн үү?

ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​