fbpx МАН "ЖДҮЧИН" гишүүдийг сонгуульд өрсөлдүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

МАН “ЖДҮЧИН“ гишүүдийг сонгуульд өрсөлдүүлэхгүй

Сонгууль хойшилчихгүй бол ердөө хоёр сар гаруйн дараа болох гэж байна.  Өвчлөлийн байдал аюулын хэмжээнд хүрч, ямар нэг үл үзэгдэх гар саатуулчихгүй л бол эрх баригчид сонгуулийг хойшлуулахгүй гэдгийг дахин дахин зарлаж байгаа.  Тэгэхээр сонгууль болох магадлал 80 хувьтай байна. Харин энэ удаагийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвшиж, өрсөлдөх вэ гэдэг сонирхолтой хэвээр.  Хоёр том намын барьж буй бодлого нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлэхэд чиглэж байгаа сураг дуулдсан.  Үүнийг ч баталж өчигдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийнхээ хуралд оролцох үеэрээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны парламентын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэнэ.  Зөв шийдвэр, жишиг.  Баяр хүргэж, алга ташмаар байна. Шударга ёсны хэлтэрхий ч үлдээгүй энэ нийгэмд бага ч болов гэгээтэй мэдээ. Ёстой л "хэт элбэг хууль зөрчилт дунд хэсэгхэн гэгээтэй мэдээ ч амттай" л болж байна. 

МАН-аас одоо УИХ-д сууж байгаа 63 гишүүний 49 нь ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон.  Одоогоос жилийн өмнө АТГ-аас шалгаад, 15-ыг "цагаатгасан".  Үлдэж буй 24 гишүүний зарим нь өөрийгөө буруугүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэх мэтээр янз бүрийн л тайлбар хийсэн.  2020 он гарсаар коронавирус дэгдэж, юун ЖДҮХС-г "дэлбэлсэн" гишүүдийн тухай ярих, таг мартчихаад байсан юм. Харин ашгүй Ерөнхий сайд өөрөө сануулж, намынхаа нэрийг цэвэрлэж, "шинэ дээл"-тэй сонгуульд оролцохоо зарлачихлаа.  Одоо мэргэжлийн эдийн засагчид, мэргэшсэн хуульчдыг нэр дэвшүүлвэл бүр сайн.  Хамгийн зөв жишиг болох гээд байна.  

Гэхдээ үнэн мөнийг нь ялгаж салгах цаг ч бас ирсэн.  ЖДҮХС-гийн зээл авсан гэгдээд байгаа гишүүдээ эцэслэж шалгаад, үнэн мөнийг нь тогтоох ёстой.  Яг баталгаатай авчихсан нь хэд юм гэдгийг эцэслэж тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, зарим гишүүдийн аав, ах, дүү нь зээл авчихсан байгаа.  Тэр хүн аавдаа зээл авч өгөхийн тулд гишүүнийхээ эрхийг яг ашигласан уу. Эсвэл аав нь, ах нь, дүү нь өөрөө улс оронд хэрэгтэй ажил хийгээд, төсөл хөтөлбөр нь ном журмаараа шалгараад, үйлдвэрлэл нь урагшилж байгаа юу гэдгийг шалгачих хэрэгтэй.  Бас хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж боломгүй санагдана. 

Харин үнэхээр буруутай нь тогтоогдсон, бүр ноцтой асуудал үүсгэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гээд өнгөрөх биш хариуцлага тооцох ёстой.  ХХААХҮ-ийн сайд байсан Б.Батзоригт хариуцлага тооцох гээд шүүхийн шатанд яваа.  Шударга үнэн гэж байдаг бол үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой боломжийг хулгайлсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох нь зөв.  Мөн УИХ-ын гишүүн  Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт ирүүлсэн байсан. Нэгэнт л ЖДҮХС-г "хоосолсон" хүмүүсээсээ салахаар шийдсэн, сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм бол прокурорын хүсэлтийг зөвшөөрч, асуудлыг нь нэг тийш нь болгочих хэрэгтэй.  Тэгвэл бүр гоё харагдах гээд байна. 

Харин нэг зүйлийг хэлэхэд, ЖДҮХС-г "буулгасан", ах, дүү, хамаатан садан дээрээ "мөнгөн бороо" оруулсан хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж манийгаа хуураад, дараа нь албан тушаалд томилохоор тохиролцоогүй биз дээ, намын дарга аа.  Эхнэр нь ЖДҮХС-гаас зээл авсныг мэдээгүй байсан нэг гишүүн сонгуульд өрсөлдөлгүй, нам ялбал сайд, даргын албанд очих мөрөөдөлтэй яваа гэсэн сураг дуулдсан шүү. Ганцхан гишүүн ч биш, хэд хэдэн хүний нэр дуулдаад л байгаа.  Тэртээ тэргүй иргэд ЖДҮХС-гаас "хумсалсан" хүмүүсийг сонгохгүй, сонгох битгий хэл нэг нүдээрээ ч үзэхгүй. Тэрийг нь мэдээд, гоё харагдах пиар хийгээд, дараа нь нам ялахаар албан тушаалд томилох "жүжиг" тогловол намын нэр хүнд ч ёстой шалаар нэг болно доо.  Сонгууль ганцаар дуусахгүйг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. 

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​