Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө


Дэлхий нийтэд Covid-19 цар тахал нүүрлээд буй энэ үед Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос дүүргийнхээ эмнэлгүүдэд зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ.

Тодруулбал өнөөдөр буюу дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан тус дүүргийн Онцгой комиссоос дүүргийн Эрүүл мэндийн төвд хамгаалах хувцас 300, нүүрний хаалт 100, амны хаалт 7000, бээлий 2000, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхэгийг өгсөн байна.

Харин Нэгдсэн эмнэлэгтээ дуслын болон тариурын автомат шахуурга тус бүр 5, зөөврийн хүчил төрөгчийн баллон 2, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхэгийг өглөө. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүднээс 2 ортой тусгаарлах тасаг бэлдсэн байна.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал: