fbpx ХОТ ШИГ ХОТ БОЛОХОД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 42 секунд

ХОТ ШИГ ХОТ БОЛОХОД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО

Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлууд амжилттай хэрэгжиж байна 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 3 үе шаттайгаар нийт 10 жилийн хугацаанд хэрэгжинэ.Төслийн 1-р үе шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж ажил гүйцэтгэл одоогоор 80%-тай хэрэгжиж байна. 

Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох шийдвэр гарсны дагуу дулааны шугам угсралтын ажлыг 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд дулааны даралт өргөх насос станцын барилгын ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцлоо. Уг дулааны даралт өргөх насос станц ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд  10.000 айл өрхийн барилгыг төвийн дулаанаар хангах болом бүрдэх юм. 

Баянхошуу дэд төвд хийж буй дулааны шугам сүлжээний ажлуудын 1-р үе шатанд дулааны 11и магистраль шугамын ф400/500мм-ийн диаметртэй 3.2 км шугам хоолойг ф600/700мм-ийн диамтертэй болгон өргөтгөж шинэчлэх ажлыг 2018, 2019 онуудад гүйцэтгэж, 2019 оны 09 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулсан.

2-р үе шатанд 11и магистраль шугамын төгсгөлөөс ф600/500мм-ийн диаметртэй 3.0 км шугам, даралт өргөх насос станц, өндөр хүчин чадлын 2ш дулаан хуваарилах төвийн ажлыг 2019 онд эхлүүлэн энэ оны 06 дугаар сард бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төвүүдээс баянхошуу дэд төвийг хангах 2 дугаар хэлхээний дулааны шугам, 12ш ус дулаан дамжуулах төвийн ажлууд 2019 онд эхлэн 40%-ийн гүйцэтгэлтэй ажил хийгдээд байна. Энэ онд дулааны шугам, ус дулаан дамжуулах төвүүдийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж 9 дүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эдгээр дулааны шугамууд ашиглалтад орсоноор ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, хилчин хороолол, баянхошуу нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох боломжтой болох юм.

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

“Төслийн 1-р үе шатанд сонгон авсан Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгаа ажлуудын нэг болох 11и  магистралийн гол шугамыг Баянхошуу дэд төв рүү холбох гол обьектыг өнөөдөр хүлээн авсан сайхан өдөр байна.  Дэлхий дахинд аюулын харанга дэгдээж олон улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн коронавирусийн халдварын энэ үед олон хүн цуглуулж баяр ёслол хийх биш, харин ард иргэддээ хийгдэж байгаа ажлынхаа үр дүнг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд иргэдийн оролцоо нэн чухал байгаа. НЗДТГ, Азийн хөгжлийн банк аль нь ч иргэдийн оролцоогүйгээр энэ ажлыг хийж чадахгүй байсан. Төслийн 1-р үе шатны хүрээнд нийт 1000 гаруй өрх хэсэгчлэн болон бүтэн хамрагдаж тус ажлуудыг хийх боломжийг хангаж өөрсдийн өмчлөлийн болоод эзэмшлийн газраа чөлөөлж эргээд үр шимийг нь хүртэж байгаа. Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын нэг томоохон ажил бол дэд бүтцээр хангаж гэр хорооллын яндангын тоог буулгаж байгаа ажил юм. Агаар хөрс, орчны бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх эдгээр ажилуудад иргэд маань маш идэвхитйэ сайн оролцож байгаа. Иймд нийслэл хотын иргэддээ талархаж байгаагаа илэрхийлэе” гэв.

Төслийн зохицуулагч Д. Авирмэд:

“Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбох ажил 2 үе шаттайгаар хэрэгжсэн. Нэгдүгээрт, 11И магистраль шугамыг өргөтгөж 700-ийн шугам болгосон. Харин энэхүү өргөлтийн насос станц бол Баянхошуу дэд төв хүртэлх шинэ шугамын 3,2 км-ийн эхлэл цэг болж байгаа. Өнөөдрийн хүлээн авч буй дулааны даралт өргөх насос станцын ажлыг багтаавал Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Энэ ондоо багтаан үлдсэн 20%-ийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Баянхошуу дэд төвд нийтдээ 3500 айл өрхийг хамарсан 165 га-д бид хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Төслийн хүрээнд энд амьдарч байгаа иргэдийг нягтаршуулах буюу 10 мянган 500 өрхийг төвлөрсөн дулаанд холбох ачааллыг тооцож өнөөдрийн өргөлтийн насос станцыг хүлээж авч байна. Тэгэхээр Баянхошуу дэд төвд 10.000 айлын орон сууц барихад шаардлагатай инженерийн дэд бүтцээ бүрэн хангаж байна гэсэн үг юм” гэлээ.

Энэхүү өргөлтийн насос станц нь 1100 м3 цаг, 65м өргөх хүчин чадалтай бөгөөд SCADA системд бүрэн холбогджээ. Ажлыг  БНСУ-ын KDHECJanghan engineers  болон “Одкон Холдинг” компани жил гаруй хугацаанд хийж дуусган өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд ирэх тавдугаар сард  35/10кВ-ийн дэд станц буюу мэдээлэл холбооны төвийн барилгыг хүлээж авахаар төлөвлөж байгаа. Энэ нь гэр хорооллын айлууд анх удаа  шилэн кабельд холбогдох, IP tv үзэх боломжийг иргэддээ олгоно. Түүнчлэн Баянхошуу дэд төвд 1,7 га газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөж ажил эхлэхэд бэлэн болсон байна.

Ийнхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх нийгмийн болон инженерийн дэд бүтцийн их бүтээн байгуулалтын ажлууд амжилттай үргэлжилж байна.

50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина
50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​