Л.Энхболд нарын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлнэ


УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү ээлжит чуулган нь манай улсын түүхэнд УИХ нь цахимаар хуралдаж байгаа анхны хуралдаан боллоо. Мөн өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүний отгон чуулган болж байгаагаараа онцлог юм. Гэхдээ харамсалтай нь МАН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн энэ удаагийн УИХ нь түүхэнд хамгийн муу нэртэй үлдэх болоод байгаа. УИХ-ын  76 гишүүний талаас илүү буюу 40 гаруй гишүүн нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-гийн  зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа хуваарилахад нөлөөлсөн хэрэгт нэр холбогдоод байгаа. Үүнээс дөрвөн гишүүнд холбогдох асуудлыг мөрдөн шалгах байгууллагаас гэмт хэрэг гэж үзээд  УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, яллагдагчаар татах саналыг гаргаж байв. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй юм. Гэвч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах эрх нь хэвээр байгаа бөгөөд хаврын чуулганаар Улсын ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбогдсон дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д оруулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр зээл авахуулж, энэ мөнгөөрөө  өрөө төлсөн нь тогтоогдсон аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн. Дүү нь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. УИХ-ын гишүүн Г.Солтаны хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас  зээл авсан байна. Тухайн  зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн нь тогтоогджээ. Ийнхүү иргэдэд очих ёстой байсан зээлийг замаас нь зувчуулсан эдгээр гишүүдийн асуудал хаврын чуулганаар дахин орох бололтой.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.161.90] · 2020/04/27

    Энэ удаагийн их хуралд үнхээр олон гишүүд хулгай, хүчин, хүний амь, концесс, тендер, ХЭДС-гаас хулгай хийсэн гээд хамгийн ёс зүйгүй УИХ байлаа эдгээр хэрэгт холбогдсон бүх УИХ-ын гишүүд бүгд МАН-ын гишүүд байгаа нь МАН хэр ялзарч шудрага бусын тууль болсныг харуулж байна Монгол төрийн нэр хүндийг уландаа гишгэжихээд бид шудрага сонгууль хийнэ гэж байгаад нь ард түмэн итгэхгүй гэдгийг шууд хэлчихье


  • Лхгаважав · [192.82.73.114] · 2020/04/08

    МАН-ын УИХ-д суугаа гишүүдээс ЖДҮ басХС-гаас зээл авсан бусад 40 гаруй гишүүдийг ч бас түдгэлзүүлэх хэрэгтэй.Энэ удаагийн их хуралд үнхээр олон гишүүд хулгай, хүчин, хүний амь, концесс, тендер, ХЭДС-гаас хулгай хийсэн эмэгтэй гишүүд гээд хариуцлага тооцохгүй бол сонгуульд тэглэнэ шүү.Алаг үзэхгүй арга хэмжээ авах нь зохистой, ард олон харж байгаа, хүлээж байгаа......


  • Зочин · [192.82.65.93] · 2020/04/07

    зөв зөв


  • бодлын хулгайч · [66.181.167.53] · 2020/04/07

    ЗӨВ ШҮҮ ДЭЭ. АЛИЙН БОЛГОН ТОЛГОЙГ НЬ ИЛЭХ ВЭ. БУРУУТАЙ БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ СУРЦГАА


  • Зочин · [64.119.20.229] · 2020/04/07

    Энэ нам ЖДУ чидээсээ хурдан салах хэрэгтэй дээ тэгэхгуй бол будаа болно шуу дээ ард тумэн мэдэж байгаа шуу дээ сэлэмээ хурдан эргуулэх хэрэгтэй байна даа


  • ALBAKER · [77.81.167.242] · 2020/04/07

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)