Эрүүл мэндийн яамнаас хачигт халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөлөө.
Хачгаар дамжин халдварладаг олон улсын аравдугаар ангилалд 28 өвчин бичигдсэн байдгийг мэргэжилтэн хэллээ.
Монгол Улсад гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор бүртгэж, оношилж байна.
Хачигт энцефалит нь ойн хачигаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгдэж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг тул илүү хүнд явагддаг. Монгол орны 8 аймагт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж. Цаашдаа 11 сар хүртэл явагдана.
Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Бэлчээрийн малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар халдварладаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид, ноос ноолуур үйлдвэрлэдэг хүмүүс, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг. Хачгаас урьдчилан сэргийлэхийн тулд хачигт хазуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт:
- Салхинд гарахдаа тод өнгөтэй хувцас өмсөх хэрэгтэй. Мөн аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх
- Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2–3 цаг тутамд биеэ шалгаж байх
- Гэр орондоо ноос ноолуур хадгалахгүй байх
- Хэрэв хачигт хазуулсан бол хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр алгуурхан салгаж авах
- Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж, хувцсаа тайлж сэгсрэх
- Вакцинд хамрагдах