ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор 207 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Нийт сая гаруй хүн энэ өвчнөөр өвчилж, 53100 хүн нас барсан байна. Сүүлийн гурван хоногт Япон улсад Токио хотод эрчимтэй тархаж байна. Манай улсад коронавирусийн халдварын 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Улмаар тусгай сувилалд 14 хоног тусгаарлагдаж байгаа. 12 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2314 хүн байна. Тэднийг 324 эмч, мэргэжилтэн хянаж байна.
Өчигдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 261 ирсэн. ХӨСҮТ-д 37 хүнийг, үлдсэнийг нь тусгаарлах байруудад байршуулсан. 0-2 насны 6, 3-18 насны 24, жирэмсэн 17, эмчилгээ шаардлагатай 24 хүн ирсэн байна. Иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.
Өчигдөр 21 аймгуудад амьсгалын аппарат, хамгаалах хэрэгсэл, ариутгалын аппарат, түргэвчилсэн оношлуур олголоо. Хэрхэн хэрэглэх заавар, зөвлөгөөг ч өгсөн. ЭМЯ шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авдаг. ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн халдвар нь 4-5 дугаар сард оргил үе нь тохионо гэж үзэж байгаа. Цаашдаа энэ өвчин хэдэн ч давалгаагаар явж болзошгүй тул иргэд сонор сэрэмжээ алдах хэрэггүй" гэлээ.