Дипломат болон албан паспорттай монгол иргэд 90 хоног Грек улс руу визгүй зорчихоор боллоо


Засгийн газрын өчигдрийн/2020.04.01/ хуралдаанаар дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталжээ.

Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх аж.

Монгол Улс Бүгд Найрамдах Грек Улстай 1967 оны гуравдугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоожээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: