МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр:  Өнөөдрийн байдлаар МИАТ компани тусгай үүргийн нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийсэн


COVID-19 цар тахлаас шалтгаалан хамгийн түрүүнд нэрвэгдэж буй салбар нь агаарын тээвэр хэмээн МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр хэллээ. Тэрбээр МИАТ ТӨХК-д үүсээд буй санхүүгийн асуудлын талаар дараах мэдээллийг өгөв. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр "Өнөөдрийн байдлаар МИАТ компани тусгай үүргийн нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийсэн. COVID-19 өвчнөөс шалтгаалаад хамгийн түрүүнд нэрвэгдэж буй салбар нь дэлхий даяар агаарын тээвэр байна.

Дэлхийн томоохон компаниудын дийлэнх хувь нь дампуурлаа зарлахад бэлэн болжээ гэсэн. Бид ч гэсэн хүнд байдалтай байгаа.

Нэгдүгээр улиралд бид 90 тэрбумын орлого төлөвлөсөн байснаас 40 орчим тэрбумыг өвчин гарахаас өмнө хийж амжсан. 50 орчим тэрбумын алдагдал буюу орлогын төлөвлөгөө тасраад байгаа.

Дээр нь нэмээд нэмэлт зардал болох  52 тэрбумын зардал гаргачихсан. Тухайлбал, хэдэн жилдээ нэг сольдог онгоцны агааржуулагчийг нислэг бүрт солих шаардлагатай болсон. Энэ нь маш өндөр үнэтэй. Үүний дээр нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт гэх мэт зардлууд багтаж байна.

Мөн онгоцны түрээс болон гэрээгээр зайлшгүй хүлээсэн үүргээ биелүүлээд төлөх  44 тэрбумын өр төлбөр үүсчихсэн маш хүнд байдалд байна.

Гадаад дотоодын хамтран ажилладаг бүхий л байгууллагуудад хүсэлтээ илгээсэн.

"Нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй УОК-оос зөвшөөрөл гарсан тохиолдолд нисэж байгаа"

Өөрсдийн зүгээс нислэг байвал үйлдэхэд бэлэн. Бид нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй нисгэгчдийнхээ цалинг тавиад УОК-оос зөвшөөрөл гарсан тохиолдолд нисэж байгаа.

Эргээд зорчигч авч ирэх эрхгүй тул ачаа тэвээр авч ирээд зардлаа нөхөх байдлаар нисэж байна. Гадаадад ч их ажил хайж байгаа бөгөөд онгоцныхоо суудлыг аваад карго тээвэрлэлтэд явахаар тендерт оролцох санал гаргасан.

Энэ мэтчилэнгээр бүх хүчин чадлаараа ажиллаж байгааг хэлье. МИАТ компани өдийг хүртэл төрөөс татаас авахгүйгээр цалин мөнгөө тавьж ирсэн" гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [103.80.210.111] · 2020/04/02

    ajilchdaa bodooch ted hvn tur tataas uguuch daldagnaad uuriiguu bodood baihaar zahirlaa


  • Бянь Хао · [103.111.68.3] · 2020/04/02

    дэд захирал Энхбаатар 600 төгрөг идчихээд Хүрэлсүх Оюун-Эрдэнэ байхаад яаж ч идсэн нь миний дур гээд явж байгаа.


  • Бянь Хао · [103.111.68.3] · 2020/04/02

    Хүрэлсүхийн шахааны хулгайч нар МИАТ-р дүүрэн байгаа.Тэд авлига авч ууж идэх дархан эрх эдэлж байгаа


  • зочин · [202.72.247.19] · 2020/04/01

    германаас ирсэн иргэдээс мэргэжлийн хяналтын 2 байцаагч, Херо-ийн зураглаач Төрхүүг арын хаалгаар тусгаарлалтанд оруулалгүй явуулсан нөхөр юу ч хийж магадгүй. Энэ хүнд арга хэмжээ авалгүй ажыг нь хийлгэж байгаа нь ямар учиртай юм бэ. энэ хүн цаашид ямар ч уршиг тарьж мэднэ.