Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ


Өнөө өглөөнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж "COVID-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг эхлүүлсэн юм.

Хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [183.177.99.226] · 2020/04/04

    Өмнөговь аймгийн Алдарт хулхины Дулааны станц нь 20 жилийн ойн босгон дээрээ ачаалалаа даахгүй доголдож эхэллээ . Аймгийн төвд сүүүлийн сард байсхээд л тог нь чад энэ өвөл орон сууцнуудын бүх хуванцар хоолойнууд хөлдөөд орон сууцныхан их зутр уу өвөлжих нь дэ