fbpx У.Хүрэлсүхийн айлчлал биелэлээ олж, В.Путин үүрэг буулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 12 секунд

У.Хүрэлсүхийн айлчлал биелэлээ олж, В.Путин үүрэг буулгажээ

Монголын нутгаар байгалийн хийн хоолой дамжуулах тухай үлгэр мэт яриа сүүлийн олон жил яригдсан ч биеллээ оллоо. Энэ тухай ойлголт ч тэр бүрий байгаагүй байх. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцаж, нааш эргүүлсэн түүхэн гавьяаг түүнд наахаас өөр аргагүй.

Одоогийн байдлаар ОХУ-ын тал Монголын талтай хамтран байгалийн хийн хоолойг манай нутгаар дайруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосон сайхан мэдээ ч бидний өмнө байна.

Тэр ч бүү хэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч баасан гаригт “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзаж, ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох “Сила Сибири-2” буюу “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон нь бүр ч таатай мэдээ Оросын хэвлэлд гарчээ. Хойд их гүрний удирдагч ийнхүү үүрэг болгож байгаа нь ажил урагшаа явах төдийгүй “бүтэж” байна гэж ойлгож болно. Хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах тухай яриа өчигдөр гарсан зүйл биш. Өдгөөгөөс 20 жилийн өмнө яригдаж, зүүд зэрэглээ мэтээр баалж суусан. Үүгээр ч зогсохгүй наяад онд ч хөндөгдөж байсан асуудал гэдэг. 2000 оны эхээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийн хоолойн асуудлыг хэлэлцсэн байдгаас харвал тухайн үеийн төрийн өндөрлөгүүд ч сонирхолтой байсан нь харагдана. Даанч энэ ажлыг 20 жил урагшаа хөдөлгөж чадаагүй юм. Тэгвэл У.Хүрэлсүх Засгийн газрын сайдуудтайгаа ОХУ-д айлчилсан ажлын үр дүн ийнхүү 100 хувь нааш эргэж байгаа нь үнэхээр том завшаан.

Тэгэхээр дээрх түүхэн айлчлалын дараа санамж бичигт гарын үсэг зурж, “Газпром” компани Монгол Улсад Төлөөлөгчийн газраа байгуулан, хоёр талын хамтарсан ажлын хэсэг хэд, хэдэн удаа хуралдаж байж энэ ажлыг бодит болгосон гэдгийг ч бас дуулгах ёстой. Үүнтэй уялдуулан, хамаарах чиг үүргийн болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох хүмүүст ч талархах ёстой.  

Одоо хийн хоолой тавигдсанаар гурван улсын эдийн засгийн коридор, гурван улсын санаачилсан дэд бүтцийн санал санаачилгууд ч хурдацтай хэрэгжихээс эхлээд олон давуу тал үүсэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тал ч, Оросын тал ч гурван улсын найрсаг хамтын ажиллагаа энэ том бүтээн байгуулалт дээр харагдана гэдгийг онцолж байсан нь талаар болсонгүй. Эрх баригчид хоёр том хөрштэйгөө хэчнээн ойлголцон ажиллаж байгаагийн нэгэн том жишээ бол энэ юм.

Юуны өмнө хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах нь Байгаль нуурт цутгадаг голууд дээрээ усан цахилгаан станц барих Монголын төслийг гацааснаас үүдсэн таагүй байдлыг нааш эргүүлэх, Монголын эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэр болох юм. Усан цахилгаан станц барих Монголын саналыг Орос удаа дараа няцааж байсан нь одоо ийнхүү эерэг эргэж байгаа гээд олон асуудал шийдэгдэх учиртай.

Одоогоор бидэнд эдийн засгийн тооцооны эцсийн хувилбар байхгүй ч хийн хоолой тавигдахаар Оросоос Хятад руу жилдээ багадаа 12 тэрбум куб.метр, Монголд 3-3.5 таван тэрбум куб.метр хий нийлүүлэх боломжтой гэдгийг эрдэмтэн мэргэд тоймложээ.  Энэ мэтчилэн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах нь маш олон талын ашигтай юм. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын гол үр дүн, ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үүрэгдсэнээр бүр ч баталгаажлаа.

Байгалийн хийн хоолой дамжих нэгдүгээр шалгуур нь тэр хоолойн дагуу хэрэглэгч олон байх нь ашигтай байдаг аж. Манай улсын хувьд хил даваад орж ирвэл 100 гаруй километрт Дархан, Дарханаас наашаа 220 километрт Улаанбаатар хот бий. Улаанбаатар бол гол хэрэглэгч байж таарна. Монголын нутгаар дайрах 2100 гаруй километр байгалийн хийн хоолойн үндсэндээ 1000 орчим километрт нь Улаанбаатар багтах төлөв бий. Цаашаа дахиад 800 гаруй километр явж байж Хятадын нутаг дэвсгэр рүү орно гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсад асар их ашиг бүхий байгалийн хийн хоолой манай нутгаар дамжин өнгөрөх нь гарцаагүй боллоо.

Яахав, болж бүтэж байгаа зүйлийг цагаанаар нь хэлж ярьж чадахаа болчихсон энэ цагт янз бүрийн яриа дэгдэж л байна. Тухайлбал, дэлхийн улс төрийн нөхцөл байдал, Украин, ОХУ-ын харилцаа, Шинжаан Уйгар эх газрын Хятадын хурцадмал байдал ийнхүү Монгол Улсад нааштайгаар эргэлээ хэмээж байна. Хэдийгээр дээрх бүхий л зүйлээс шалтгаалах нь байгаа ч үүнд өдгөө төр барьж байгаа эрхмүүдийн хүчин чармайлт чамгүй их байгааг хэлэх хэрэгтэй.

С.Баяр

Шуурхай.мн

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн талаарх  мэдээллийг түгээхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн талаарх мэдээллийг түгээхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​