БҮХ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДУУД ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ ТУРШЛАГА СОЛИЛЦОНО


Дэлхий дахинд шинэ коронавирус COVID 19 халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдрийн байдлаар 465 мянга 915 тохиолдол бүртгэгдээд байна. АНУ өвчлөлийн тоогоор Хятадын өмнө орсон үзүүлэлт байгаа буюу 85,594 хүн халдвар авч 1300 хүн нас бараад байна. Тус халдварын эрсдэлт бүлгээр 60-аас дээш насныхан байсан бол 10-45 насныхан буюу залуу үеийнхэн өртөж эхэлж байгаа судалгаа гарчээ. Манай улсын хувьд Токио-УБ чиглэлээр ирсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 зорчигчоос халдвар илрээгүй бөгөөд тус онгоцоор ирсэн 100-аад хүнд шинжилгээ хийх гэж байна. Тусгай үүргийн 4 онгоцны хүмүүсийг хянаж дуусах гэж байгаа бөгөөд халдвар авсан иргэдийн бие тогтуун байгаа тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ. ДЭМБ-аас бүх улс орны эрүүл мэндийн сайдууд Монголын цагаар 19-21 цагийн хооронд цахим хурал хийх гэж байна. Үүнд уламжлалт аргаар коронавирусыг эмчлэх болон бусад арга барилын тухай туршлага солилцох юм. Мөн шинэ коронавирус COVID 19 халдвар 16-18 сарын хугацаанд үргэлжлэхээр байна хэмээн дэлхийн судлаачдын баг үзэж байгаа бөгөөд Ухань хотод өчигдөр 5 нас баралт шинээр нэмэгдсэн тул буурч байна гэж үзэж болохгүй дор бүрнээ хариуцлагатай хандахыг зөвлөж байгаа юм.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • БАЯР ХҮРГЭЕ! · [122.201.21.174] · 2020/03/29

    Бүх эмч нартаа талархаж буйгаа илэрхийлье. Сайд минь одоо л энэ эмч нарынхаа цалинг нэмүүлэх ажлыг тууштай хөөцөлдөх цаг үе шүү. Найдаж байна.


  • MOGEUH · [202.55.188.36] · 2020/03/28

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH