ОХУ иргэдийн орлого, хувийн хэвшлээ хамгаалах найман багц арга хэмжээ хэрэгжүүлнэ


Дэлхийд шинэ төрлийн коронавирус тархаж улс орнуудын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Тус нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Влдаимир Путин Оросын нийт иргэдийн орлого болоод бизнесүүдийг хамгаалах 8 зүйл багц арга хэмжээг санал болгож буйг бүхэлд нь тоймлон хүргэж байна.

ИРГЭД, ӨРХҮҮДИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ:
1. Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг бичиг баримт шаардалгүй эрх үүссэн иргэдэд автоматаар бүртгэл үүсгэн олгох

Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баяраар ахмад дайчдад олгох 75 мянган рублийн тэтгэмжийг хугацаанаас нь өмнө 4-р сард багтаан олгох

2. Хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжиж, ирэх сараас эхлэн гурван сарын турш жирэмсний капиталын хөтөлбөрт хамрагдах боломжтой гэр бүлүүдийн 3 хүртэлх насны хүүхэд бүрт 5000 рублийн нэмэлт тэтгэмж олгох. /Одоо ОХУ-ын жирэмсний капиталын хөтөлбөрийн хүрээнд эхний хүүхдээ төрүүлж буй ээж 466 мянган рубль, хоёр дахь хүүхдээ төрүүлж буй ээж 616 мянган рублийн тэтгэмж.авдаг. Мөн 0-3 насны хүүхдүүд 20 мянга 3-7 насны хүүхэд 15 мянган рублийн тэтгэмж сар бүр авдаг/


3. Өвчний чөлөөтэй байгаа ажилтанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгох. Үүссэн нөхцөлтэй холбогдон ажлын байраа алдсан иргэнд олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 8 мянгаас 12130 рубль болгон нэмэгдүүлэх /оны эцэс хүртэл/

4. Үүсэж буй нөхцөл байдлын улмаас иргэн болоод өрхийн сарын орлого 30 хувиар буурсан бол банкны бүх төрлийн зээл, моргейжийн зээл, өр төлбөр төлөлтийг түр зогсоох, хугацааг сунгах. Тус зогссон, сугасан хугацаанд иргэн нэмэлт алданги, хүү болоод бусад шийтгэл үүрэхгүй байх.

БИЗНЕСҮҮДИЙГ ХАМГААЛАХ:

5. Жижиг дунд бизнес, бичил бизнес, ялангуяа үйлчилгээний салбарт объектив бэрхшээл тулгарч, орлого буурах хандлага үүсэж байна. Дээрх бизнесүүдийг хамгаалж, ажлын байрыг хадгалж үлдэх үүднээс

-Тус бизнесүүдийн НӨАТ-аас бусад бүх татвар төлөлтийг дараагийн зургаан сарын хугацаанд хойшлуулах. Мөн нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийг хойшлуулах.
-Хүндрэлтэй нөхцөл үүсэж байгаа жижиг, дунд компаниудынн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах
-Засгийн газар, Төв банкнаас зорилтот секторт зориулсан тогтвортой зээлийн багцаар хангах тэр дундаа төрийн баталгаа, татаас олгох нэмэлт арга хэмжээ авах...
-Хэцүү нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгжүүд дампуурлаас хамгаалах ёстой. Үүний тулд компаниудыг дампууруулах, өр төлбөр, торгууль хураах тухай зээлдүүлэгчдийн хүсэлтийг зургаан сарын хугацаанд зарцаах.
-Хэрэв объектив шалтгааны улмаас өр төлбөрийг төлөх нь зарчмын хувьд боломжгүй болсон бол иргэн зээлдүүлэгчдийн эцэс төгсгөлгүй нэхэмжлэлд барьцаалагдах ёсгүй.

Давтан хэлэхэд эдгээр арга хэмжээнүүдийг өнөөгийн хүнд нөхцөлд хамгийн их өртсөн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгоно.

6. Аж ахуйн нэгжүүдийг нэмэлт эх үүсвэртэй болж, ажлын байрыг хадгалахын тулд НДШ-ийн хэмжээг 30-аас 15 хувь болгон бууруулах. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнээс давсан цалин олгож буй бүх аж ахуй нэгжид хамаарна.

ЭДИЙН ЗАСАГТ ОРЛОГЫН НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛГОХ

1. Орос улсаас гадаад улс орнууд, оффшор бус руу гарч буй бүх бүх орлогын төлбөрт /хүү, ногдол ашиг.../ 15 хувийн татвар ногдуулах. Гадаад түншүүд энэ саналыг хүлээж авахгүй бол хамтын гэрээг цуцлах.

2. Гадаад улс оронд 1 сая рублиэс давсан хадгаламж эзэмшиж буй болоод гадаад улс орны үнэт цаасан 1 сая рублиэс давсан хөрөнгө оруулалт хийсэн ирэний хүү болоод ногдол ашиг хэлбэрээр хүлээн авч буй орлогод 15 хувийн татвар ногдуулах.

Б.Саранцацрал /Москвагийн Улсын Их Сургуулийн онц төгсөгч


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • MOGEUH · [202.55.188.36] · 2020/03/28

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH