МИАТ: БНСУ руу зорчих иргэд өөрийгөө оношлох апплейкшныг суулгаагүй бол хил нэвтрүүлэхгүй


Манай улс ирэх дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн онгоц нисгэж, БНСУ, Японоос 750 иргэнээ авч ирэхээр болсон. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ.

Сөүл рүү нислэг үйлдэхэд БНСУ руу явах иргэд тасалбараа захиалаад тус онгоцоор явах боломжтой юм. Явах иргэдэд хандаж, МИАТ-ээс мэдээлэл гаргажээ. 

МИАТ" БНСУ руу зорчих гэж байгаа хүн бүр гар утсандаа өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare application) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

Тус аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулна.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны доорх холбоосноос харах боломжтой.

http://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do…" гэжээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • MOGEUH · [202.55.188.36] · 2020/03/28

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


  • Зочин · [64.119.24.104] · 2020/03/28

    sn bna


  • donna · [122.201.19.99] · 2020/03/27

    sarangerel bolui eeriin aav eej baibal uax be