ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Мэдээллээр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн архаг хууч өвчтэй гээд сонгож авсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Нэмээд 22 хүний шинжилгээг хийгдэж байна. Энэ сарын 19-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр буюу энэ сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэсэн сайхан мэдээ байна.
Халдвар аваад буй 10 хүний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой. Хоёр хүнд хүний байдал байдал сайжирч, тогтворжиж байна.
Франц иргэний уушигийг нарийн үзсэн. Ингээд эмч маань Франц иргэнд "Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна. Сайжирч байна. Эмчилгээ таарч байна" гэж хэлсэн байна. Эмчийн араас Франц иргэн "Би инээж байна. Танд ч бас инээж бэлэглэе" гэж мессеж бичсэн байна лээ. Франц иргэнийг дор хаяж 10 хоног эмнэлэгт эмчилж, хянах болно" гэв.