fbpx Б.БИЛГҮҮН: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг анхны удаа гэж бодож болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 5 секунд

Б.БИЛГҮҮН: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг анхны удаа гэж бодож болохгүй

Аз жаргал нь гэр бүлийн хүмүүсийнхээ инээд хөөр цалгисан тэр л царайг харахаас эхлэлтэй. Өнөө цагт алаг бяцхан үрс хүчирхийлэлд биш эцэг, эхийн халуун дулаан уур амьсгал хайр энхрийлэлд тэр болгон өсч чадаж байгаа болов уу? хүчирхийлэгч нь зөвхөн хүчирхийлэгчийг төрүүлдэг. Та ямар аргаар үр тарина түүнийгээ л хурааж авна. Бидний ирээдүй болсон алаг бяцхан үүрсээ хүчирхийлэлгүй нийгэмд өсгөхийн тулд та  бидний оролцоо маргааш биш өнөөдрөөс эхлэлтэй. Үүгээрээ ч тэр цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар бид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдэв?

-Нийслэл хотын хэмжээнд эхний хоёр сарын байдлаар 4405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 760 гэмт хэргээр буюу 14,7 хувиар буурсан.  Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 79 бүртгэгдсэн энэ нь мөн 63 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Харин нийслэл хотын хэмжээнд эхний хоёр сард 1369 зөрчил шалгаж 937 хүнд зөрчлийн тухай хуулийн 5-4т заасны дагуу арга хэмжээ авч ажилсан бөгөөд зөрчлийн шийдвэрлэлт 2,3 дахин өссөн.

-Хайр өвтгөдөггүй аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ямар ажлуудыг хийн хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?

-Хайр өвтгөдөггүй аяныг ЦЕГ-ийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран гуравдугаар сарын зургааны өдрөөс энэ сарын 27-иий өдрийг хүртэл зохион байгуулах ажиллаж байгаа юм. Арга хэмжээний онцлогийн тухайд гэвэл коронавирусын халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн цахим сүлжээгээр иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийн дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зөвлөмжийг хүргэхээр зохион байгуулалттай ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа хэлтсүүд өөрийн цахим сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аяны зорилго зорилт үйл ажиллагааны талаар мэдээллүүдийг тавьж байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтран ажиллах уялдаа холбоог тусгаж хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллагын алба хаагчид, иргэдийг гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг мэдээлэх үүргийг хуулиар зохицуулж өгсөн. Энэ хуулийн хүрээнд цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авч гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг.

-Хөл хорио тогтоосноор ахуйн хүрээний архидалт ихэссэн. Ахуйн хүрээний архидалт эцэстээ гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болоод байна уу гэж харж байна ?

-Цагдаагийн байгууллагад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдан, зодолдсон хэргээр дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Хүчирхийллийн үндсэн шалтгаан нь архидалт. Архидан согтуурсны улмаас л гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг. 

-Нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл хэчнээн бүртгэгдэж байна?

-Нийслэл хотын хэмжээнд хоногийн хугацаанд 1200-1500 хэрэг бүртгэгддэг. Үүний 100-150 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэлд очдог. Яагаад гэвэл хулгай, дээрмийн гэмт хэргээс илүү гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана хайртай дотны хүмүүсийн дунд үйлдэгддэг учраас энэ төрлийн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд тавигддаг. Мөн цаашлаад хүний амь нас эрүүл мэнд яригддаг учир энэ төрлийн гэмт хэрэг дээр очин тухайн газарт нь аюулын зэргийн үнэлгээ хийж хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, хохирогчийг тусгаарлах энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг авч ажилладаг.

-Зарим иргэд тайлбар мэдүүлэг өгөхдөө би ганцхан удаа хүрсэн, зүгээр л түлхсэн гэж ярьдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй нэг хэлбэрт тооцогдох уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн зуравдугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн  хэлбэрийг тусгаж өгсөн. Биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэй. Зөрчлийн тухай хуулийн 5-4 т энэ төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдолд долоогоос 30 хоногийн хугацаанд баривчлах, шийтгэл оногдуулж, зан үйлд нөлөөлөх 10-50 цагийн албадан сургалтад хамруулдаг бол удаа дараа баривчлах шийтгэл эдэлж засраагүй, байнгын хүчирхийлэл үйлддэг этгээдэд 6 сараас 2 жил хүртэл хорих  ял оногдуулахаар хуульчилж өгсөн.

-Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зөрчлийн тухай хуулийн 5-4 болон эрүүгийн хуулийн 11-7 мөн энэ төрлийн сургалт мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас тогтмол явуулдаг. Иргэддээ хандаж хэлэхэд ЦЕГ-ийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, нийслэлийн цагдаагийн фэйсбүүк хуудаснаас энэ төрлийн гэмт хэргийн ангилал, шалтгаан, хэрхэн хүчирхийлэл үйлдэгч нь хүчирхийллээс татгалзах, хүчирхийллийн хохирогч нь хэрхэн өөрийгөө хамгаалах гэсэн мэдээллүүдийг тухайн хуудсуудаас авч болно. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхны удаа гэж орхилгүйгээр өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үгүйг тогтоогоод дахиж үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг

-Ярилцсанд баярлалаа

ШУУД ҮЗЭХ: 

 Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралд
Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралд "сүнснүүд" суудаг болжээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​