Европын орнуудад коронавирусийн халдвараар залуучууд их өвдөж байна


ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр Ухань хотод өвчлөл нэг ч бүртгэгдсэнгүй. Мөн БНХАУ-д халдварын улмаас хүн нас бараагүй. Тэгэхээр БНХАУ коронавирусийн халдварыг бүрэн хяналтдаа аваад байна гэж мэдээлсэн. 

Иргэд амны хаалтаа сайн хэрэглэж байгаа ч маскаа гадуур ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Гадуур салхитай энэ үед ил задгай хаях нь өвчлөл тархах эрсдэлийг дагуулна. Европын орнуудад сүүлийн үед коронавирусийн халдвараар залуучууд их өвдөж байна. Иймээс эмнэлгийн хүрэлцээнээсээ шалтгаалаад Европт залуучуудаа түлхүү эмчилж байгаа" гэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Одоогийн байдлаар 1706 иргэн тусгаарлагдаад байна. 309 тохиолдлыг сэжигтэй гэж үзсэнээс 300 нь үгүйсгэгдэж, 5 нь батлагдаж, 4 нь шинжлэгдэж байна.  Истанбулын онгоцоор 252 хүн ирсэн. Тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд маань Туркэд эмчлэгдэж байгаа учраас өчигдөр онгоцоор ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймаг дахь хилийн боомтуудаар орж ирсэн иргэдийг тусгаарласан. 

Эмнэлэгүүдийн бэлтгэл байдлыг хангаж ажилаж байгаа. Бүүр ачааллаа дийлэхгүй бол АӨСҮТ-д 107 ор бэлдээд байна. Нийслэлийн эмнэлгүүд ч бэлтгэлээ базааж байна" гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: