Өчигдөр буюу 3-р сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрч манай улсын 5 дахь тохиолдлоор бүртгэгдлээ. Тус эмэгтэй Итали улсаас ирсэн бөгөөд бүртгэгдсэн 3 тохиолдолтой хамааралгүй ойрын хавьтал биш гэж үзэж байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой. Ойрын хавьтлыг тогтоон судлах ажил эхэлсэн. Мөн УОК-ын шийдвэрийн дагуу Итали, Иран, Солонгос улсын Бусан, Дэгү хотуудаас ирсэн шинж тэмдэггүй ч гэсэн иргэдийг ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж онош тодруулах үйл ажиллагааг явуулж байгааг ЭМЯ-аас мэдэгдлээ.
Шуурхай.мн