“Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жилийн өмнө осолд орж, тэргэнцэр дээр суудаг болсныг уншигчид андахгүй сайн мэднэ. Өөрийн хайртай экстрим спортоор хичээллэж чамгүй амжилт гаргаж байсан ч харамсалтай ослоос үүдэн түүний амьдрал ихэд өөрчлөгдсөн юм. Жүжигчин Баясгалан ганцхан сарын өмнө АН-д элсэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болохоор шийдэж байсан бол энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буйгаа зарлалаа. Тэрээр хэлэхдээ улс төрийн амьдрал руу гэнэт ороод ирсэн юм биш өнгөрсөн жилүүдэд уран бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн үг, санаагаа илэрхийлдэг байсан. Мөн парламентын түвшинд өөрийн биеэр орсноор тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн амьдралыг зохицуулан шийдвэрлэх боломжтой болно гэдгийг хэлж байна. Эрүүл хүн бидний тухай ганцхан өдөр л бодно тэгээд л мартана. Тиймээс би тэргэнцэртэйгээ тэдний дунд орж байж нэг ёсондоо “анхаарлын тэмдэг” болох ёстой хэмээжээ.
Шуурхай.мн