С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт яллах дүгнэлт үйлджээ


Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүд гэвэл,

  • Улсын харцага цолтой Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Тавантолгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байна.

Одоо Нийслэлийн прокурорын газарт,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
  • Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
  • Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус тус хянагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • АН-ын гишүүн · [202.179.26.111] · 2020/03/19

    Хулгайч нарын гол толгойлогч Элбэгдорж хаана байна вэ. Энэ тахалтай тарвагын шоронд насаар нь хатааж тусгаарлах ёстой. Жижиг хэрэг хийсэн хичнээн амьтан ял эдлээд сууж байна. Гэтэл улс орон, ард түмнийг дээрэмдчихсэн энэ хулгайч нар яагаад зохих шийтгэлдээ хүлээж, хохирлоо төлөхгүй гадаад дотоодод дураараа тэнүүчилж байгаа юм бэ???????????????????????????????????????


  • зочин · [103.194.176.124] · 2020/03/19

    Монголын Төр Монголын баялгыг цөлмөгчидөд хэзээ ч ял үүрүүлж таслан шийдвэрлэж чадахгүй иймэрхүү мянганы луйварчидад монголын хууль цааз жулдах ойлгомжтой Монгол улсад сүүлийн 20 жил хэзээ ч Авилгал албан тушаал хэргийг таслан шийдвэрлэж байгаагүй энэ бол зүгээр л жүжиглэл ш дээ


  • зочин · [183.177.100.10] · 2020/03/18

    Дээдчүүл авлига авдаг, эх орноо худалддаг жишиг тогтоосон нөхдийг хашрааж улсыг хохиролгүй болгох нь зөв шүү?Дараагийн нөхдөд хэрэгтэй. нэг нөхөр мөнгө идэх гэж бодож байгаа.


  • Иргэн · [66.181.186.100] · 2020/03/17

    Бушуу шийдээч ээ, ингэсээ байгаад наадуул чинь сонгууль энэ тэр гээд мултрах аргаа л хайж байгаа


  • бодлын хулгайч · [66.181.167.53] · 2020/03/17

    ХУГАЦАА АЛДМААРГҮЙ БАЙНА. ДАРАА ДАРААГИЙХД НЬ ТОМ СУРГАМЖ БОЛОГ. ХОРЬЖ БОЛНО ХАРИН УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ҮҮДНЭЭС ТЭДНИЙ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ: ЯМАР БАЙДГИЙГ ӨӨРСДӨӨ АМСАГ


  • зочин · [183.177.100.10] · 2020/03/17

    С.Баяр, Сайханбилэг, Баярцогт нарын улсад учруулсан хохиролыг төлүүлэх үүднээс бүх хөрөнгийг битүүмжилж хураахаа мартаагүй биз та минь.. эх орноо худалдсан илжигнүүд