Аргын тооллын гуравдугаар сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 23, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7:01 цагт мандан, 19:00 цагт жаргана. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.