Кети Перри анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна



 

Хэдхэн хоногийн өмнө дуучин Кэти Перри "Never Worn White" нэртэй шинэ видео клипээ танилцуулсан бөгөөд тэрээр энэхүү бүтээлээрээ дамжуулан бие давхар болсноо зарлажээ. Кэти Перри, Орландо Блүүм нар 2019 оны Валентины баяраар сүй тавьж байсан бөгөөд хосууд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Үргэлж өөрсдийнхөөрөө хөгжилтэй, зугаатай байж чаддаг хосууд маань 2016 оноос хойш болзож эхэлсэн юм. Эргэн сануулахад дуучин Кэти Перри өмнө нь Британий жүжигчин, дуучин Рассел Браньдтэй хуримлаж, тэдний гэрлэлт 14 сар үргэлжилж байв. Харин Блүүмын хувьд супермодель Миранда Керртэй гэрлэж, хамтын амьдрал нь 3 жил үргэлжилсэн бөгөөд хүү Флинн 9 настай.

Шуурхай.мн 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: