Урлагийн хосын тоог нэгээр нэмж өдгөө олны хайртай гэр бүлийг цогцлоогоод байсан жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нарын хамтын амьдрал харамсалтай нь дуусгавар болжээ. О.Итгэл УДЭТ-т жүжигчнээр ажилладаг бол эгдүүтэй төрхөөрөө бусдын хайрыг татдаг Т.Энэрэл телевизийн цуврал ангит бүтээлүүд дээр ихэвчлэн дүр бүтээдгийг үзэгчид андахгүй. Хосууд хөөрхөн хүүгийн эцэг эх болсон ч цаашид хамт амьдрахгүй болсноо олонд дэлгэлээ. Жүжигчин О.Итгэл өөрийн цахим хуудастаа: “Тэгж их зарлах гээд байдаг юм бол хэлье. Бидний амьдрал дууссан юм аа” гэж бичсэн бөгөөд хамт авхуулсан бүх зургаа устгасанд тэднийг дэмждэг хүмүүс ихэд харамсаж байгаа юм.
Шуурхай.мн