МАХН, ИЗНН хамтран ажиллах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Сонгуулийн хуулийн дагуу нам эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх ёстой. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ заалт хэвээр байх уу үгүй юу гэдэг дээр бид СЕХ-той зөвлөлдсөн. СЕХ-ноос нам, эвслүүд онлайн хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруул гэдэг зөвлөмж өгсөн.
Өмнө нь МАХН болон Ногоон Нам 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан. Үүн дээр Иргэний Зориг Ногоон Нам нэгдэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурах гэж байна" гэв.
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд монголын ард түмэн туйлдаж байна. Тиймээс МАН, АН гэдэг хоёр том хүчний эсрэг ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихоод байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ” гэв.