Төрөл садангаараа нийлж жижиг дунд үйлдвэрлэлийн сан болон мал хамгаалах сангаас нийтдээ 10.3 тэрбум төгрөгийг зээлсэн түүнийг “ёроолгүй шуналтай хүн” гэж нэрийдэхээс аргагүй мэт
Баримт-1
Раднаасэдийн төрсөн эгч нь Рагчиймаа, Рагчиймаагийн нөхөр Ганбат, Ганбатын хүү Батзаяа нь нийт 22 компанитай, Эдгээрээс хоёр нь банк бус санхүүгийн байгууллага юм. Гэга компанийг 2015 оны 5 сарын 2-нд байгуулсан. Уг компаниар 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 500 сая төгрөгийг зээлсэн байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлээ Химурга банк бус санхүүгийн байгууллага болон Батнэгүн хадгаламж зээлийн хоршоонд байршуулан өндөр хүүтэй зээл олгодог. Асуудал үүсч, хэвлэлэлийнхэн анзаараад эхлэнгүүт Гэга компанийг 2020 оны 2 сарын 14-ны өдөр иргэн Нэргүйн Энхманлай, Эрдэнэжаргалын Золжаргал, Даринчулууны Энхчимэг нарын нэр дээр шилжүүлсэн.
Баримт-2
Раднаасэдийн авга эгч Цэрэнбат нь Хишигмаа гэдэг охин төрүүлсэн. Хишигмаа нь нөхөр Дүгэржавтай ханилж Ганзориг,Болор-Эрдэнэ гэдэг хүүхдүүдтэй болсон. Дүгэржавын Ганзориг нь Алимантөгс, Аравонна зэрэг компанитай. Аравонна компани нь Мал хамгаалах сангаас 2017 оны 11 дүгээр сарын 16-нд таван тэрбумынхүүгүй зээлийг авсан байдаг.
Баримт-3
Дүгэржавын Болор-Эрдэнэ нь Гэрдсараа компанийг 2012 оны 7 сарын 26-нд байгуулсан. Уг компаниар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 1.6 тэрбум төгрөгийг 2018 оны 6 сарын 21-ний өдөр зээлсэн. Гэтэл энэ компанийн захирлын нэрийг 2020 оны 1 сарын 31-нд Ножогийн Алдарт шилжүүлсэн байдаг.
Баримт-4
Дүгэржавын Ганзоригийн эхнэр Мөнхбаатарын Нандинцэцгийн төрсөн дүү Мөнхбаатарын Нямхүү нь Сэлши-Үүр компаниар 2018 оны 6 сарын 29-ний өдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 1.6тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Эл өдөр Раднаасэдийн авга эгч Цэрэнбатын хүү Наянбуугийн эхнэр Сугарын Өнөртуул нь 2016 оны 9 сарын 7-нд байгуулагдсан Дэлгэрбаянговь компаниараа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.